Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

6 цаг 42 минут
Улсын Их Хурлын чуулганы  (2025.09.26)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлбатлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мөнгөний бодлогыг парламентаар хэлэлцэж батлах нь оновчтой эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны зохицуулах үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг ижил түвшинд үнэлж, зохих ёсоор дүгнэх шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ, Монголбанкны өөрийн өр болон бүтцийн өөрчлөлтийн талаар асууж, хариулт авав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс орнуудын бүхий л төв банкууд бие даасан үйл ажиллагаа явуулдгийг онцолж, санхүүгийн салбарын нийт активын 80-90 хувийг банкны актив эзэлж байгаагаас бус СЗХ-ноос илүү гэсэн ойлголт байхгүй гэсэн юм. Мөн гадаад валютын нөөц одоогийн байдлаар 5.870 сая ам.доллар байгааг мэдээлж, банк, санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт валютын хэмжээ 2.0 тэрбум ам.доллар болохыг дурдав. Харин төв банкны өр 1.0 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр юм. Тус банкинд хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн үр дүнд 70 орчим орон тоог хэмнэгдэж байгааг тэрбээр танилцуулж, цаашид 600 хүнтэй ажиллана гэдгийг онцоллоо.
Ирэх онд стейблкойн, актив удирдлагын компани, бизнесийн тодорхой салбарт чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг олон шинэлэг арга хэмжээг мөнгөний бодлогод туссан байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд сайшааж, эдгээрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, санхүүгийн тайлангийн бүртгэлийн олон улсын есдүгээр стандартыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал нэмэгдэх, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон 2025 оны эхний хагаст хийсэн 1.8 тэрбум ам.долларын интервенц, түүний төгрөгийн ханшид нөлөөлсөн нөлөөллийн талаар асууж хариулт авсан юм. Ирэх онд улсын төсөвт томоохон тэлэлт гарахгүй учир банкны салбарт бизнесийн зээлийг түлхүү гаргахаар төлөвлөж байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч мэдээлж, энэ оны эхний таван сард тус банк 338 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг танилцуулав. Оны эцэст энэ ашиг өсөх хүлээлттэй байгааг тэрбээр дурдав. Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанк 2013 оноос 2019 он хүртэл нийтдээ 3.5 их наяд төгрөг гаргасан бөгөөд КОВИД19 цар тахлаас хойш нэмж мөнгө гаргаагүй буюу өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр үргэлжүүлж буй юм. Цаашид “Ипотекийн бөөний банк” байгуулж, тус банкнаас харилцааны банкуудад санхүүжилт олгож ажиллах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Төгрөгийн ханш өнгөрсөн оныхоос 5.0 хувиар суларсан байдалтай байгааг тэрбээр танилцуулж, оны эхний хагаст интервенц хийгээгүй бол бүр унах байсан гэдгийг хэлэв.
Улс төрийн буюу сонгуулийн санал татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр, төслүүдийн хэлбэрийг өөрчилж, бэлэн мөнгө тараах бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт чиглүүлэх нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн онцлов. Үүний дотор хүн амд чиглэсэн зөв бодлого болох “Хүүхдийн мөнгө”-ийг татварын буцаан олголт, эсвэл үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг оновчтой арга, хэлбэрээс сонгож, тусгай бодлогоор цааш үргэлжүүлэх нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал болж, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүнтэй санал нэг байгаагаа дурдлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай мөнгөний болон төсвийн бодлогын харилцан уялдаа, эдийн засгийн өсөлтийг хадгалахад үзүүлэх нөлөө, хүүгийн бодлого, хөдөө аж ахуйн салбарын зээлийн хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон зээлийг дэмжих талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр мөн энэ асуудлыг хөндөж, хөдөө аж ахуйн салбарт гарсан ахиц, дэвшлийг хадгалахад мөнгөний бодлогыг чиглүүлэх, цаашид идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.
Өнгөрсөн онд банкны салбарын нийт зээлийн өсөлт 23.0 хувьтай байсан бол одоогийн байдлаар 26.0 хувьд хүрээд байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулаад, ирэх онд өсөлт бага зэрэг саарч 15-16 хувьтай байхаар тооцсоныг хэллээ. Хүүгийн хатуу бодлого, хэрэглээний зээлийн хязгаарлалт зэргээс шалтгаалан нийт зээлийн хэмжээ буурах боловч бизнесийн зээл өснө гэдгийг тэрбээр дурдсан юм. Мөн ногоон зээлийн эх үүсвэр харьцангуй олдоцтой боловч зээлдэгчдийн шаардлага хангагдахгүй байгааг тэрбээр тайлбарлаж, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжилт болон мөнгөний бодлогоор дэмжих нь үр дүнтэй байгааг онцолсон юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Э.Батшугар, Л.Соронзонболд, Ж.Энхбаяр, Г.Очирбат нар үг хэллээ. Инфляцын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг зөв тооцох, арга аргачлалаа нэгтгэх, мэргэжлийн байж, амьдралд ойр бодлого, шийдвэр гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зөвлөсөн бол Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар сануулав. Мөн тэрбээр тэтгэврийн зээлийн бодлогыг ипотекийн зээлийнхтэй адил тусгайлан боловсруулж, шинэ бүтээгдэхүүн болгож гаргах, хугацааг хязгаарлалгүй, иргэд өөрийн хэрэгцээнд тохируулах боломжтойгоор тогтоох нь зүйтэй гэсэн санал хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд иргэдийн өрийн дарамтыг багасгах, зээлийн хүүг бууруулахад анхаарах шаардлага байгааг онцолж, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад ямар нөлөө үүсэх талаар иргэд, олон нийтэд зөв тайлбар, танилцуулга хийх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ирэх жилийн мөнгөний бодлогын зорилт өөдрөг байгаад талархалтай байна гээд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд инфляцад гол нөлөө үзүүлдгийг дурдаж, тус салбарын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хадгалах нь ихээхэн чухал гэдгийг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат улс төрийн оноо авах гэсэн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт гаргадаг явдлаа Монголбанк зогсоох хэрэгтэй гээд, монголчууд төгрөгийн ханш ам.долларын эсрэг тэдэн хувиар чангарлаа гэсэн мэдээлэл сонсохыг, тийм ирээдүйг хүсэж байна гэсэн юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг бодитойгоор дэмжиж ажиллах шаардлагатайг тэрбээр онцолж, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” хөтөлбөрүүдээс ямар үр дүн гарсныг дүгнэх, “Цагаан алт” зэргээс юу хүлээж байгаагаа тооцох, бодитой шалгуур үзүүлэлт, тоо хэмжээ гаргаж тавих цаг болсныг санууллаа.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналаар явуулах санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргааш (2025.10.10)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ
Баянхошуу, Шархад дэд төвд нийт 220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймгийн эмч нартай хамтарч, осолдсон иргэний амь насыг аварлаа
Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана
Төрөлжсөн мэргэшлийн 16 эмнэлгийн нийт 725 сувилагч, мэргэжилтэнтэй уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он