Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

2025/10/01
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10-р сарын 1-ний 16 цаг 11 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх, эсэх асуудлыг хэлэлцэв.


Хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан  танилцуулав. “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасныг сайд танилцуулгадаа онцлоод уг төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэлэлцээрийг хийгээд байна гэв. 
Уг хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ аж. Зээлийн баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 18 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, үүнээс дөрвөн жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.


Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны эмнэлгийн 120 ортой тусгай зориулалтын барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах төдийгүй зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтойг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.


Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав. Байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай  холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Дав.Цогтбаатар,  Ч.Номин, Дам.Цогтбаатар, Д.Батбаяр, Б.Заяабал, Х.Ганхуяг, Ж.Баясгалан, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэйг ойлгож байгаа ч 120 ортой эмнэлгийг 34.9 сая ам.доллароор барих нь үндэслэлтэй эсэх, холбогдох тооцоо, судалгаа сайтар хийснийг лавлав. 


Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, 1990 оноос хойш эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж байгаа хамгийн үр дүнтэй хэлэлцээр нь энэ төсөл юм. Нийтдээ 57 сая еврогийн төслийн 40 хувь нь буцалтгүй тусламжаар хэрэгжих холимог санхүүжилттэйг тодотгов. Мөн Люксембургийн Их Гүнт Улсаас нийтдээ найман удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд төслүүд хэрэгжүүлсний тав нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах гээд нийтдээ 40 гаруй сая еврогийн төсөл хэрэгжсэн байдаг. Иймд  тус улсаас өмнөх төслүүд нь амжилттай хэрэгжсэн тул итгэл төрж, дахин буцалтгүй тусламж үзүүлж, уг эмнэлэгт хэрэгжүүлэх төслөө бүрэн дуусгахаар болсон гэлээ.


Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар барьсан бүх эмнэлгүүдийн сайн, муу туршлагад тулгуурлан техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн эмнэлгийн барилга гурван жилийн хугацаанд баригдах бөгөөд үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь хэвийн болгох, чадавхжуулах, бэхжүүлэх ажил нь хоёр жил, нийтдээ таван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм гэлээ.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хувийн хэвшлийнхэн зураг төслөө хийгээд, хөрөнгөө гаргаад барилга барих гэхээр зөвшөөрлөө авч чадахгүй гацаанд орох асуудал багагүй байгаа тул төсөл хэрэгжиж, эмнэлэг барих явцад холбогдох зөвшөөрлүүдийг нийслэлийн төрийн байгууллагууд өгөхгүй удааснаас хугацаа алдах вий хэмээн болгоомжлов. 2022 онд төслийг хэрэгжүүлэхтэй холбогдох 15 төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулж, Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан. Тухайлбал, зураг төсөв, ажлын зураг, газрын сонголтоо хийсний зэрэгцээ эрсдэлийн менежментийн зөвлөх баг авсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хариултдаа тодотгов. Түүнчлэн төсөл дэмжигдэж, Улсын Их Хурлаар соёрхон батлагдвал сонгон шалгаруулалт зарлаад барилгын ажил эхлэхэд бэлэн гэлээ.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчнөөр нас  барагсдын тоо өндөр байгаа ч зүрх, судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн тоо үүнээс 20 гаруй хувиар илүү байна хэмээн судалгаанд тэмдэглэснийг дурдаад энэхүү төслийг яаралтай хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Мөн тэрбээр  буцалтгүй тусламжаар авах тоног төхөөрөмжид өөрчлөлт оруулах, орчин үеийн дэвшилтэд, шинэлэг тоног төхөөрөмжийг сонгох боломж бий эсэхийг лавлалаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн буцалтгүй тусламжийн хүрээнд зөвхөн тоног төхөөрөмж авах биш, тэдгээрийг суурьшуулах, ашиглалтыг хэвийн болгох хүртэл эмч, ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагаа хамаарна гээд төсөл хэрэгжиж, тоног төхөөрөмжөө авах үед орчин үеийн дэвшилтэд технологиос нэвтрүүлж болно гэв.


Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаашлаад зүрх, судасны чиглэлийн сургалт судалгааны томоохон төв болгох хэтийн зорилго, чадавх байгаа эсэхийг тодруулахад Эрүүл мэндийн сайд, төсөл хэрэгжсэнээр  зөвхөн Монгол Улсдаа биш бүсийн томоохон төв болох бүрэн боломжтой гэж байлаа. Мөн тэрбээр зүрх, судасны чиглэлийн олон эмнэлэг, төвүүдэд хийж чаддаггүй эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, судасны эмч нарын баг хийж байгаа төдийгүй Монголынхоо бусад эмнэлгийн эмч нарыг сургаж бэлтгэж байна. Гадны улсын иргэд ч тус эмнэлгийг зорин ирж, эмчлүүлдэг болсон гэж байлаа.


Ингээд "Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв

Холбоотой мэдээ

Хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлдэг болно
Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийж байна
Г.Дамдинням: Хууль бусаар алт олборлогчдод хуулийн хатуу хариуцлага тооцож, өргөн бүрэлдэхүүнтэй тэмцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г.Дамдинням: Хууль бусаар алт олборлогчдод хуулийн хатуу хариуцлага тооцож, өргөн бүрэлдэхүүнтэй тэмцэнэ
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Импортын хүнсний худалдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна
Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхдийг сенсор буюу CJM төхөөрөмжөөр хангана
Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийж байна
Ой, хээрийн 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлдэг болно
Дэлгүүрт унтсан иргэний гар утсыг авч явсан этгээдийг олжээ
“Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Оюутолгойн бүлэг ордод Монголын эрх ашгийг хангуулах түр хороо хаалттай хуралджээ
ТБХ: Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав
Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд Азийн хөгжлийн банкны оролцоог нэмэгдүүлнэ
Батсүмбэр сумын түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он