Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2025/09/29
Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.09.29/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага, гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: 
- Эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах, эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байдлаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;
-Өнөөгийн нийгэмд шинэ тутам бий болж буй харилцаа болох гэрлэлттэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болоход хүүхдийн эцэг, эхээр хэнийг бүртгэх;
-Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудлын хувьд гэр бүлийн хэрэг (гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг) шүүхэд хянан шийдвэрлэх талаарх хуулийн төсөл, өсвөр насны хүний үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан талаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль болон бусад төрийн байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаач, иргэд оролцлоо.
Хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд дээр хуулийн хуулийн төсөл, холбогдох судалгааг байршуулаад байна.

Холбоотой мэдээ

Сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчлөв
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
Авто зам шинээр барина
Зүүн бүсийн алслагдсан 38 баг үүрэн холбооны сүлжээнд холбогдоно
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он