Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол, Швейцарын парламентын Тамгын газрын ажилтнууд парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр туршлага солилцлоо

2025/09/26
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын хамтран Парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр туршлага солилцох уулзалт, арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа.
Энэхүү туршлага солилцох арга хэмжээ нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.
Уулзалт, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат чиглүүлэн удирдаж, өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн хоёр орны парламентын Тамгын газрын  хамтын ажиллагааны үр дүн, Монгол Улсын Их Хурлаас хийж буй хяналт шалгалтын арга хэрэгсэл, Үнэлгээ, мониторингийн чиглэлээр хийгдэж буй онцлог ажлууд зэрэг асуудлуудыг холбогдох удирдлагуудын хамт танилцуулж, хоёр орны Тамгын газрын удирдлагууд, албан хаагчдын сонирхсон  асуултад хариулан хэлэлцүүлэг өрнүүллээ.  
Тус туршлага солилцох арга хэмжээнд  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулсан Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл, Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал болон Тамгын газрын холбогдох газар хэлстсийн дарга удирдлага, албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар УИХ-ын Тамгын газрын Байнгын хороодын газрын дарга Ч.Дондогмаа “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын арга хэрэгсэл”, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа “Үнэлгээ, мониторингийн газрын шинэчлэгдсэн чиг үүрэг, онцлог хийж буй  ажлууд” сэдвээр илтгэл танилцуулав. Мөн Хяналт шалгалтын газрын дарга Ч.Онончимэг “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, түүний үр дүн” сэдвээр илтгэл танилцуулав. 
Мөн “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс гүйцэтгэж буй ажлууд сэдвээр тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт нар тус тус мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Түүнчлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мариа Стосик Швейцарын Холбооны Улсын парламент болон улс төрийн системийн тухай, Парламентын хяналтын байнгын хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга Урсина Жуд Швейцарын Холбооны Улсын парламентын Хяналтын байнгын хорооны бүтэц, чиг үүрэг, гол арга хэрэгсэл, бие даасан нэгжүүдэд тавих хяналт шалгалт: төрийн өмчит компаниудад хэрхэн хяналт шалгалт хэрэгжүүлэх талаар, парламентын Хяналтын байнгын хорооны Дотоод хэргийн холбооны яам болон Байгаль орчин, тээвэр, эрчим хүч ба харилцаа холбооны яам хариуцсан дэд хорооны нарийн бичгийн дарга Николас Гшвинд Швейцарт хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар болон Парламентын хяналт шалгалтын асуудал хариуцсан Байнгын хороо, мөрдөн шалгах хорооны тухай, Швейцарын Холбооны Улсын Засгийн газрын жилийн тайланг хэрхэн хэлэлцдэг тухай, Хяналт шалгалтын газар, Үнэлгээ,мониторингийн газрын үйл ажиллагааг хэрхэн уялдаа холбоог хангаж, хяналт шалгалтад дижитал хэрэгсэл ашигладаг чиглэлээр тус тус  мэдээлэл хийж, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын холбогдох газар нэгжийн албан хаагчдын асуултад хариулж, санал солилцов.  
Энэхүү туршлага солилцох арга хэмжээ нь парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжих, шинэ хуулийг амьдралд үр дүнтэй хэрэгжүүлж, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврыг үнэлэх байнгын тогтолцоо бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжил нэгтнүүдийн сайн туршлагыг хуваалцах, чиглэлээр хоёр орны Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон “Мэдлэг, туршлагын  сан” үүсгэсэн чухал хамтын ажиллагаа арга хэмжээ байлаа хэмээн УИХ-ын Тамгын газар,  Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын холбогдох удирдлагууд онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо
ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа
Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
А.Баяр: Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулна
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он