Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Занданшатар: Хөрөнгө буцаах сүлжээний олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана

2025/09/24

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний бүгд хурал Улаанбаатарт болж байна.  

Энэ хурлыг “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг асуудлаар Австрали, Тайланд, Малайз, Филиппин, Папуа Шинэ Гвиней, Энэтхэг, Фижи, Шинэ Зеланд улсын төлөөлөгчид илтгэл мэдээлэл хийж, гурван салбар хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын нээлтэд оролцож үг хэлэхдээ санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэг, авлига, терроризмын санхүүжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтын нэг хэсэг болох арга хэмжээ эхэлж байна. 

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас гаргасан тайланд дурдсанаар хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээ нь улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын хооронд мэдээллийг хурдан шуурхай солилцох гүүр болж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах, буцаах үйл явцыг дэмжиж байна. Тиймээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн улс орнууд болон тухайн улс орнуудын хууль сахиулах байгууллага хооронд итгэлцэл бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх чухал үйл хэрэг юм гэдгийг онцлоод Монгол Улс бүс нутгийн энэ чухал санаачилгад хувь нэмрээ оруулж, сүлжээний гишүүдийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгохын төлөө тууштай дэмжиж ажиллана гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, үндэсний хөгжлийг хангахаар идэвхийлэн ажиллаж байгааг тэмдэглэлээ. Энэ удаагийн хурлаас зөвхөн үйл ажиллагааны шинжтэй шийдэл, шийдвэр төдийгүй хамтын итгэлцэл, хамтын үйл ажиллагааны өргөн боломж нээн гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, “Хууль бус хөрөнгийн урсгал улам бүр цахим хэлбэрт шилжиж, виртуал хөрөнгө, криптовалютын гүйлгээ, хил дамнасан цахим шилжүүлэг хэлбэрээр тэлж байна. Энэ нөхцөлд бид зөвхөн хууль, эрх зүйн арга хэрэгслээр хязгаарлагдахгүй шинэ технологи, ялангуяа хиймэл оюун ухааны боломжуудыг өргөнөөр ашиглах шаардлагатай болсон. Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт дижитал технологи нь хууль бус хөрөнгийн гүйлгээг илрүүлэх, санхүүгийн сэжигтэй урсгалыг мөрдөн шалгах, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээг түргэн шуурхай хийх шинэ гарц юм гэлээ. 

Авлига болон хууль бус хөрөнгийн урсгалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал. Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хувь нэмэр оруулан ажиллаж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар 2025 оны даргалагч улсын статусаар олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
“Оюутан цэрэг”-ийн хээрийн бэлтгэл сургалтын эрүүл мэндийн бэлэн байдал хангагджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил нь 33 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал
Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он