Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ӨБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хэлэлцлээ

2025/09/22
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 22-нд хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mnсистемээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсэг байгуулах тухай өргөдлүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 100,000, ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол авч хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
Хэлэлцэх асуудлын дараалалд ахмад настнуудаас бичгээр ирүүлсэн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах асуудлыг оруулах саналыг Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, С.Замира нар гаргасан юм. Уг саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр дараагийн хуралдаанд оруулахаар Байнгын хорооны дарга шийдвэрлэлээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөлдөө иргэн О.Батхүү амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан байна. Түүний өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 306 иргэн дэмжжээ. Мөн нийгмийн хоёр чухал, томоохон салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарын асуудлыг давхар хөндсөн иргэн Б.Номингийн өргөдлийг 33 088 иргэн дэмжиж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулан, эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа нар асуулт асууж, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварын хувь хэмжээг ямар зорилгоор, хэрхэн тогтоосон, хэчнээн хэмжээний орлого төвлөрдөг, олон улсад уг татварыг ямар тарифаар тооцдог болон тус салбарын бизнес эрхлэгчид буюу ченжүүдийн арилжааг иргэний борлуулалтаас ялгаж бүртгэх боломжтой эсэх, тус татварыг байхгүй болгосноор гарч болзошгүй эрсдэл юу болох зэрэг олон асуудлыг хөндөж асуув.
Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татвар нь 1993 оноос 33 дахь жилдээ тогтвортой мөрдөж буй татвар болохыг дурдаж, энэ татварын орлого сум, дүүргийн орлого болдж, төрийн анхан шатны үйлчилгээг явуулахад чухал эх үүсвэр болдгийг танилцуулав. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас 115 тэрбум төгрөг төвлөрсний 75 тэрбум төгрөг нь орон сууц борлуулсны татвараас орсон байна. Онцлог нь олон жил дараалан төлдөг тогтмол татвар бус нэг удаагийн шинжтэйг тэрбээр онцолж, олон улсад үл хөдлөх хөрөнгийн татварыг худалдан авах, ашиглах болон борлуулах бүх үе шатуудад ногдуулдаг бол манай улс зөвхөн худалдан борлуулах эцсийн үе шатанд татвар ногдуулж буйг тайлбарласан юм. Анх удаа орон сууц худалдан авч буй тохиолдод 6.0 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буйн дээр амьдрах, ашиглах цаг хугацаанд татвар оногдуулахгүй байгааг тооцвол тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид илүү ээлтэй бодлого хэрэгжүүлж буй хэмээн тэрбээр танилцууллаа. 2024 онд анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд 80 тэрбум төгрөгийн татварын буцаалт олгосон байна. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа 2026 оны төсвийн төсөлд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас 95 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцсон байна. Хэрэв татварыг байхгүй болговол энэ дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөлөөлөл улсын төсөвт үүснэ гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн улсын хэмжээнд нэг орон сууцтай иргэн 325820, хоёр орон сууцтай иргэн 56582, гурав болон түүнээс дээш тооны орон сууцтай иргэн 12376 байгааг мэдээлж, татвар төлөгчийн таньж мэдэх технологийн шинэчлэлийн ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд шинэчлэл бүрэн дуусахаас наана иргэн хүн орон сууцыг арилжааны зорилгоор зарж байна уу, амьдралын зорилгоор зарж байна уу гэдгийг ялгах боломжгүй гэсэн юм.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг нийтийн өргөдлийг 100 000 хүн дэмжиж байгаа нь татварын дарамт, шударга бус байдал өндөр, иргэд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн илрэл гэдгийг онцолж, татварын ачааллуудыг эргэн харж, бодлогын хувьд зөв үү, буруу гэдгийг дүгнэх, шинэчлэх болсныг ард иргэд өөрсдөө дохиолж, хэлж байна гэв. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн татвар нь орон сууцжуулалтыг дэмжих, агаар, орчны бохирдолтой тэмцэх асуудалтай холбоотой бодлогын хэрэгсэл байх учиртайг анхааруулж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Рэгдэл, С.Замира нар үг хэлж, иргэн О.Батхүүгийн өргөдлийг дэмжин, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Байнгын хорооны хуралдаанаас санал, дүгнэлт гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Санал дүгнэлтэд иргэн О.Батхүүгийн өргөдлийг зарчмын хувьд дэмжин, асуудлыг сайтар судалсны үндсэн дээр цаашид хэлэлцэж, арга хэмжээ авах тухай томьёолол тусгах асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа нийтийн өргөдлийн системээр иргэн Б.Номингийн гаргаж, иргэдийн дэмжлэг авсан эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцэж эхэлсэн юм. Эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсан юм. Тэрбээр энэ талаар petition.parliament.mn системээс гадна бичгээр маш олон өргөдөл, гомдол, хүсэлт, шаардлага ирснийг танилцуулж, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх зардал санхүүжилт улсын төсвийн төсөлд хэрхэн тусгагдаж буйг асуусан юм. Түүнд өгсөн хариултдаа Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхгүй гэсэн тооцооллоор хийсэн, харин ерөнхий боловсролын сургууль, суцргуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдын хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг салбарын болон Сангийн сайд нарыг байлцуулж хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргаж, санал хураалт явуулж өгөхийг Байнгын хороны даргаас хүслээ. Түүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул иргэн Б.Номингийн өргөдлийг хэлэлцэх тухай асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанд ахмад настны тэтгэврийг инфляцын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмжийг сайжруулах асуудалтай хамт хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо
ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа
Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
А.Баяр: Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулна
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он