Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна

1 цаг 50 минут
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09-р сарын 18-нд үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Рэгдэл, Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Ө.Шижир, Дав.Цогтбаатар, Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, П.Ганзориг, Ж.Батжаргал нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.




Гишүүд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийг орон сууцжуулж, зээлийн хүүг багасгах замаар төвлөрлийг сааруулах асуудалд Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн талаар түлхүү асууж, тодруулж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийслэлийн агаар, хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гарган, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 80 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр 260 гаруй мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа тул орон сууцжуулалтын банк байгуулж, барилгын салбараа дэмжихийн зэрэгцээ хямд өртөгтэй орон сууц барьж, нийлүүлэлтийг сайжруулах замаар үнийн өсөлтийг хязгаарлах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан цогц хөтөлбөрийг боловсруулж, удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн хариулав.




Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэсэн атлаа төрийн албан хаагчдын 9.0 хувийн цомхотголд орон нутагт арай ядан тогтоон ажиллуулж буй албан хаагчдыг хамруулж буй нь хэр оновчтой шийдвэр эсэхийг хөндсөн юм. 
Иргэдэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, нэн ялангуяа дарга нарын тоо, төсвийг бууруулах чиглэлийг яамдад өгсөн. Гэхдээ иргэдэд үйлчилдэг ажилтнуудыг биш, төрийн үйлчилгээний давхардлыг арилгахад цомхотголоо чиглүүлэх шаардлагатайг үүрэг болгосон гэж Ерөнхий сайд хариуллаа. 


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас 2026 оны жилийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын орон тоог 9.0 хувиар бууруулахаар тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын тоог бууруулахдаа дарга нараас эхэлье гээд, яамдын газар, хэлтсийн дарга нарын тоог 30 орчим хувиар цөөрүүлсэн. Мөн Засгийн газрын харьяа агентлагуудын газар, хэлтсийн дарга нарын тоог нэлээд өндөр хувиар цөөлсөн. Харин жирийн албан хаагчдыг эхний ээлжинд цомхотгохгүй байх, улмаар ажлаас халагдсан, тэтгэвэрт гарсан, жирэмсний амралттай, өөр ажилд шилжсэн хүмүүсийн оронд хүн нөхөж авахгүй байх зохицуулалт хийхийг чиглэл болгосон гэх нэмэлт тайлбарыг өглөө.




Түүнчлэн гишүүд ахмад настнууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх санал тавьж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүний учир шалтгаан инфляцтай холбоотой байгааг тодотгосон юм. Учир нь инфляц 8.8 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 10 хувь болж өсөх магадлалтай тул тэтгэврийн зургаан хувийн нэмэгдэл нь инфляцдаа баригдаад, эсрэгээрээ хасах үзүүлэлттэй гарахаар байгаа тул инфляцын өсөлтийг сааруулахад Засгийн газар бодлогын томоохон алхам хийж, ажиллахыг хүслээ.




Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгуудын ашиглалтыг сайжруулах, түүнд хяналт тавих шаардлагатай байгаа талаар гишүүд жишээ авч дурдаад, үүнд Засгийн газраас баримталж буй бодлогыг тодруулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хариултдаа, Монгол Улс нь 330 сумтай, сум бүрд Засаг даргын Тамгын газар буюу иргэдэд үйлчлэх төв бий. Эдгээр барилгууд хуучирч муудсан тул шинэчилж байгаа. Төсвийн төсөлд тусгасан найман объект нь сумын Засаг даргын Тамгын газрын хуучин барилгууд бөгөөд 2021-2024 онд төсөвт суулгасныг гүйцээх шаардлагатай. 2026 оны төсвийн төсөлд шинээр нэг ч барилга барихаар тусгаагүй. Ер нь цаашдаа сумын Засаг даргын Тамгын газарт 20  орчим хүн ажиллахад томоохон барилга барих хэрэгтэй эсэхийг эргэн харж, төрийн үйлчилгээг зардал багатай, хүртээмжтэй, бүтээмжтэй болгоход чиглүүлэх нь зүйтэй. Тиймээс барилга, байшин барихдаа ямар зураг төсөв, бүтэц зохион байгуулалттай байх вэ гэдэгт анхаарах нь чухал. Үүнд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна гэв.




Хуралдаанд асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх жилээс жилд төсөв данхайж, урсгал зардал нэмэгдэж, зарлага өсөж байгаад анхаарч зардлыг бууруулах, зарцуулалтыг оновчтой болгоход Засгийн газар анхаарч ажиллахыг захиж байлаа. Тодруулбал, Монгол Улсын төсөв 2021 онд 12 их наяд  төгрөг байсан бол өнөөдөр  30 гаруй их наяд төгрөгийн төсөв хэлэлцдэг болж. Сүүлийн таван жилд 130 их наяд төгрөгийн батлагдсан төсвийн хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийн ашиг орлого 2.8 дахин өссөн байх ёстой. Гэтэл иргэдийн амьдрал сайжирсангүй. Иймд төсвийн зарцуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинэчлэл хийх эсэхийг лавласан юм.


Сангийн сайд Б.Жавхлан, манай эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Эдийн засгаа солонгоруулаагүй цагт энэхүү тэлсэн бүтцийн орлого нь цөөхөн ашигт малтмалын уурхайгаараа л дамжин орж ирээд, буцаад задарч тараагддаг. Ер нь эдийн засгаа солонгоруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаа дэд бүтэц рүүгээ л чиглүүлэх нь  зөв хэмээн хариулж байлаа.
Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул баасан гарагт төслүүдийн хэлэлцүүлгийг 20 гишүүний асуулт, хариултаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Номын баяр өнөөдөр эхэллээ
Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Номын баяр өнөөдөр эхэллээ
Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, иргэдийн интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрчээ
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
Гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 2 настай хүүхдийг нисдэг тэргээр эрэн хайж эхэлжээ
Эмнэлэгт батлагдсан 2 тохиолдлын эмчилгээ үргэлжилж байна
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйг дээрэмджээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он