Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

4 цаг 37 минут

Монгол Улсын төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсаар байгаа этгээдүүдийн үйлдлийг хуулийн дагуу шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандахыг ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа. 

Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн Монгол Улсын нэр бүхий иргэдийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг хуульд нийцүүлэн шилжүүлэх замаар “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулж, ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгав. 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэйн овооны цайрын орд нь 7 сая 689.5 мянган тонн хүдрийн нөөцтэй. УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэг юм. Тус ордод 1975-1979 онд улсын төсвийн 571.000 ам.долларын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байжээ. Улмаар уг ордыг түшиглэн 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 ортой цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, ДГ-72 маркийн гурван агрегат бүхий цахилгаан станц, 10 машины граж, 1 км орчим урттай эрчим хүчний шугам зэрэг бүтээн байгуулалтыг өнөөгийн үнэ цэнээр 31.5 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байна. 

Хятадын нэр бүхий корпорацийн 1995 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тус ордоос жилд 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, 18.5 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, 6.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Тухайн үеийн 6.2 ам.доллар нь өнөөгийн ханшаар 45.9 тэрбум төгрөг юм. 

Эдийн засгийн хувьд ийм өндөр ашигтай энэхүү ордыг 1995 оноос “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлагууд БНХАУ-ын нэр бүхий компанитай хамтран ашиглах асуудлаар хэлэлцээ хийж байсан ч уг хэлэлцээрийг гардаж байсан Монголын талын эрх бүхий албан тушаалтнууд ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн байна. 

“Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газар ордын тусгай зөвшөөрлийг “Метал импекс” ХХК-д 1997 онд шилжүүлжээ. Дараа жил нь “Метал импекс” ХХК нь Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарч “Цайрт минерал” ХХК-ийг байгуулж, Төмөртэйн овооны ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна. 

Ингэхдээ “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, үйлдвэрийн дарга, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны ажилтан болон АМГТХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан хүмүүс тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 4.3, Эрүүгийн хуулийн 4.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.2-ийг тус тус зөрчсөн байж болзошгүй байна.

“Цайрт минерал” ХХК нь улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан 571.000 ам.долларын зардлыг нөхөн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, ЗГ-ын тогтоолыг зөрчиж, төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар бууруулсан болохыг 2007 онд Үндэсний аудитын газар тогтоож байжээ.  

“Цайрт минерал” ХХК-ийн хувь эзэмшигчид 2007 оны нэгдүгээр сараас ногдол ашиг хүртэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Метал Импекс” ХХК-ийг үүсгэн байгуулсан нэр бүхий таван иргэн нийтдээ 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байна. 107.1 сая ам.доллар өнөөдрийн ханшаар 385.1 тэрбум төгрөг бөгөөд төгрөгөөр авсан ногдол ашиг дээр нэмж тооцвол 479.1 тэрбум төгрөг юм. 

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үгсэн тохирч зохион байгуулалттайгаар стратегийн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлж авсан үйлдлийг АТГ-т шалгуулахаар боллоо. 

Холбоотой мэдээ

Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он