Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг хуульд заасан шаардлага хангасан намууд авах боломжтой

2025/09/01

Улс төрийн намын тухай хуульд зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бусад жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг авах эрхтэй.

Тодруулбал, намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах, намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр эрхтэйг хуульд заасан.

Дээрх зохицуулалтын хэрэгжилтийг хангах, шаардлага хангасан намуудад хуульд заасан шууд бус дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ), Нийслэлийн соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордоны удирдлагуудтай энэ оны эхэнд уулзаж, хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх талаар тохиролцсон. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан есөн намын урьдчилсан хүсэлтээр уулзалт, хурал хийх болон телевиз, радиогийн нэвтрүүлэг түгээх хуваарь болон холбогдох бусад мэдээллийг МҮОНРТ, Нийслэлийн соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордон болон шаардлага хангасан улс төрийн намуудад хүргүүлэн ажиллаж байна.

Хуульд заасан шаардлагыг хангасан улс төрийн нам нь намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах зорилго бүхий үйл ажиллагааг холбогдох хуваарийн дагуу зохион байгуулах боломжтой гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?
"iPhone Duo"-г танилцуулсны дараа “Galaxy Z" эвхэгддэг ухаалаг утасны борлуулт өсжээ
Авлигачид идэж уусан мөнгийг Оюутолгойн ногдол ашгаар нөхнө гэв үү
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
Элчин сайд Л.Өлзийт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он