Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БНСУ-д гэрээтээр ажиллаж буй монгол иргэд үйлдвэрлэлийн салбарт голчлон ажиллаж байна

3 цаг 34 минут
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.
 
Монгол Улс 2004-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу давхардсан тоогоор нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээсэн. Манай улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах салбаруудад голлон ажиллаж байна.
 
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нийт 17 улсад E-9 буюу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар гадаад ажилтан сонгон шалгаруулж авдаг.
 
Монгол Улсын иргэнийг 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, сар бүр товлогдсон хугацаанд Монгол ажилтнуудыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд 2024 онд манай улс 722 иргэнийг БНСУ руу илгээсэн байна.
 
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гаднын улсын иргэд ажлын байр дээр үйлдвэрийн осолд орох, эрсдэх нөхцөл гардаг. Тиймээс Манай улсын Засгийн газрын зүгээс ажиллах орчныг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналтад анхаарч байна.
 
Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч нартай нягт хамтран ажиллаж, ажилтан, ажил олгогч нарт зориулсан сургалт, мэдлэг олгох болон урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэдгийг хэлж байлаа.
 
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрийн харилцаанд нийтлэг гардаг цалин хөлсний маргаан, зөрчлийг багасгах, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр тал хүчин чармайлт чухал байгааг онцолсон юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгнө
ЦЕГ: Цахимаар сугалаанд оролцож, мөнгөө шилжүүлсэн иргэд залилуулж байна
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд газар хөдөлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
Монгол иргэдээ гадаадад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх этгээдүүдийг баривчилж авчирлаа
БНСУ-д гэрээтээр ажиллаж буй монгол иргэд үйлдвэрлэлийн салбарт голчлон ажиллаж байна
Маргааш "UMONEY" картын цэнэглэлтийн үйлчилгээ түр тасалдана
Монгол–Францын ураны төслийн явцтай танилцлаа
Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ
Туслах замыг хааж, шугам шинэчилнэ
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ
Heyboll-ийн олон улсын нээлттэй тэмцээний хагас шигшээд Монголын 4 тамирчин шалгарлаа
Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он