Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна

2025/08/19
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
 
Төслийн явцын талаар сайд Г.Дамдинням БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурветэй санал солилцлоо. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцлоо.
 
Сайд Г.Дамдинням энэ үеэр "Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон дэмжиж, хэрэгжилтэд нь байнгын анхаарал хандуулан ажиллаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний өссөн дүнгээр тооцоход 53 хувь, ердийн хэрэглээгээр тооцоход 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд төслийн явцыг 14 хоног тутамд хянан, шаардлагатай мэдээллийг авч, байнгын анхааралтайгаар ажиллаж байна. 
 
Мөн УИХ болон Засгийн газрын түвшинд төслийн хэрэгжилтийг дэмжих бодлогын бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай байна. Энэхүү хараат байдлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол зорилго. 2024 онд бид 1.8 тэрбум ам долларыг зөвхөн шатахуунд зарцуулсан тооцоо байна. Энэ валютын урсгалын 50 хувийг бид дотооддоо барьж чадвал, өөр зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэж тэр хэмжээгээрээ инфляци, валютын ханш тогтворжино" хэмээн онцоллоо.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга обьектууд, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж байгаа аж. 2, 3-р багц ажлын хувьд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.
 
Мөн газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 86.4 хувьд хүрч буйг төслийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгадаа дурдав гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он