Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө

9 цаг 9 минут

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нар оролцлоо. 

Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болж өнгөрлөө. 

Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.

Тухайлбал,

- Талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо;

- Амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох;

- 2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх;

- Цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг;

- Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц арга хэмжээ авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн зүгээс зэвсэгт мөргөлдөөний асуудал аюулгүй байдалд заналхийлж, олон улсын эрх зүйн зарчим алдагдаж байгаа өнөө үед парламентын хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.

Түүнчлэн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс нь ОУПХ, дэлхийн парламентуудтай хамтран амар амгалан ирээдүйг бүтээж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийллээ.

Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нар түнш орнуудын парламентын дарга нар, ОУПХ-ын удирдлагын түвшинд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.

Бүс нутгийн улсуудын парламентын дарга нартай уулзаж, санал солилцсон нь дээрх бага хурлын уриалгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг парламентын түвшинд өргөжүүлэх боломжийг бий болгож байна хэмээн үзлээ.

Монгол Улс бүс нутгийн идэвхтэй тоглогчийн байр сууриа хадгалж, эдгээр улс оронтой хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ярилцав.

Түүнчлэн, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал санамж бичгийн үйлчлэлийг 2028 он хүртэл сунгаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үндэс бүрдэж байна.

Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн V хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдана
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
ЦЕГ: Иргэдийг 250 гаруй удаагийн үйлдлээр залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Чингэлтэй дүүргийн V хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдана
Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно
Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно
СЕХ: Улс төрийн 27 нам хуулийн хугацаанд тайлангаа ирүүллээ
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ
ЦЕГ: Иргэдийг 250 гаруй удаагийн үйлдлээр залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа
"Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага"- д поло цамцыг нэмж оруулах саналаа хүргүүлжээ
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна
Мотоцикл, автомашин мөргөлдсөн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он