Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

2025/07/19
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын Засгийн газрын гишүүд, бусад холбогдох албаны хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх салбарт 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажиллалаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,  Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, гарах үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нарын асуултад холбогдох албан тушаалтнуудын хамт хариулж, тодорхой  мэдээллүүдийг өгөв.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай тогтоосон Онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 багц ажлын хүрээнд нийт 10 ажил  төлөвлөж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулсан бөгөөд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн 2025 хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтойг хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Түр ачих талбай, Тавантолгой өртөө, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хариуцсан  инженер техникийн ажилтнуудаас холбогдох мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Тавантолгой бол стратегийн орд газар. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-нь стратегийн   ач холбогдолтой компани. Монголын ард иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг компани учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг тус компанид томилсон.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт багийн гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Зам тээврийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэл дэх төрийн аудитын газрын төлөөллүүдийг оруулсан бөгөөд тус багт ажил сайжруулах дараах үүрэг даалгавруудыг өгч байна. Нэгдүгээрт, ард түмний мэдлийн компанийн сахилга дэг журмыг чангатгаж,  зардлыг бууруулах, хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд ТНАЛТ, нүүрс баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг шийдвэрлэх, салбар яамд хоорондын алдагдсан уялдаа, холбоог засах хүрээнд АТГ-ын ажлын хэсэг ажиллуулж, хууль хяналтын байгууллагаар үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, гуравдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах, дөрөвдүгээрт, ашиггүй гэрээ хэлэлцээрүүдийг шалгах,  үүсэн  хүндрэл чирэгдлүүдийг арилгах, ингэснээр ойрын хоёр жилд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлэх чиглэл баримталж ажиллах юм. Дүгнэж хэлбэл, авилаггүй эрүүл засаглалтай, үр ашигтай ажилладаг компани байх гурван сарын хугацаатай даалгавар өгч байна” гэв.

Холбоотой мэдээ

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?
"iPhone Duo"-г танилцуулсны дараа “Galaxy Z" эвхэгддэг ухаалаг утасны борлуулт өсжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он