Сэтгэгдэл 0
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд төр, засгийн удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-нд энэхүү ёслолыг зохион байгуулах болсон юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.