Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

2025/07/03

Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны тухай тусгайлсан хуультай болж, төрийн албаны төв байгууллага Төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдсан үйл явдал мөн хэмээн онцлоод өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэддээ чин шударгаар үйлчилдэг шинэ төрийн, шинэ тогтолцоог төлөвшүүлэх, төрийн алба хаагчийн үйл ажиллагааг эрх зүйгээр дархлан баталгаажуулахад Төрийн албаны зөвлөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа ч эрхэм журамт энэ үүргээ Төрийн албаны зөвлөл нэр төртэй гүйцэтгэсээр байна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.

Мөн төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдлын шинэтгэл өчигдрөөр биш, өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Засгийн газар БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлэхээ зарласан гээд БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийн албан хаагчдад  тавигдах шаардлагуудыг сануулсан юм. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид аливаа асуудлыг тогтолцооны түвшинд буюу том зургаар хардаг байх ёстой. “Гал унтраах” байдлаар асуудалд хандах биш, уг шалтгаан, үр дагавар, орчин, хамаарлыг нэгтгэн дүгнэх аналитик сэтгэлгээ төрийн алба хаагчийн бусдаас ялгарах үндсэн шинж мөн. Хоёрдугаарт, хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой. Иргэдийн санал, хүсэлт, хандлага, зан үйл, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байвал Та иргэддээ хүлээн зөвшөөрөгдөнө. Төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг хүнд зориулан “урлах” нь чухал. 

Гуравдугаарт, төрийн албан хаагч цахим орчинд ажиллах мэдлэгтэй, өгөгдөлд суурилан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай. 

Дөрөвдүгээрт, асуудлыг иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бусад оролцогч талуудтай бодлогын түвшинд, нэг зүгт харж, нэгдмэл зүтгэлээр шийдвэрлэх ур чадвар төрийн алба, алба хаагчид амин чухал болж байна. Төрийн бодлого зөвхөн хууль тогтоомж, бичиг цаасаар хязгаарлагдахгүй, эдгээр шаардлагыг хангахуйц чадвар, мэдлэг, хандлагаар үр дүнд хүрнэ гэдгийг ямагт санаж, сахиж явахыг Та бүхэндээ хандан уриалъя гэв. 

Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд, Монгол Улсын Засгийн газар төрийн албаны бүтээмж, үр ашгийг эрхэмлэж, шударга, тогтвортой, иргэн төвтэй, ёс зүйтэй, итгэл даах төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө Та бүхэнтэй тууштай хамтран ажиллаж, аливаа сайн санаачилга, үр дүнтэй оролцоог дэмжин ажиллах болно хэмээв.

 

Холбоотой мэдээ

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?
"iPhone Duo"-г танилцуулсны дараа “Galaxy Z" эвхэгддэг ухаалаг утасны борлуулт өсжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он