Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗХБ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

5 цаг 50 минут
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.17) хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ахалж ажилласан бөгөөд тэрбээр өнөөдрийн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Э.Батшугар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан байна. Ажлын хэсэг Монгол Улсад мөрдөж буй стандарт, түүний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх, сайжруулах, санал боловсруулах, бодлогын суурь дүгнэлтийг гаргахаар есөн сар ажиллажээ. Энэ хугацаанд албан ёсоор долоо, албан бусаар найм, нийт 15 удаагийн хурал, уулзалт зохион байгуулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газар, Барилгын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газар, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон бусад холбогдох байгууллагын мэдээллийг сонсон, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцан, гишүүдийн санал, зөвлөмжийг сонссон гэв. Мөн 2025 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчин буюу голлох дөрвөн салбарын яам болон холбогдох мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 700 орчим төлөөллийн бүрэлдхүүнтэй салбар хэлэлцүүлэг болон бүх салбар яамд, төрийн байгууллага, хувийн хэвшлийн 1000 орчим төлөөлөгчийг хамруулсан нэгдсэн хэлэлцүүлэг, хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын ажлын албатай хамтран Төрийн ордонд  зохион байгуулж, хэлэлцүүлгийн зөвлөмж, дүгнэлт гаргасан болохыг О.Батнайрамдал гишүүн хэллээ. Эдгээр хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтуудын үр дүнд нэгтгэн боловсруулсан саналаа танилцуулав.


Стандартыг боловсруулах, санал авах, батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үйл явцыг тодорхой, ойлгомжтой, шуурхай, ил тод болгож хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Cалбарын стандарт, норматив баримт бичгийг боловсруулах, батлахад төсвөөс ангид, мэргэжлийн холбоодоор дамжуулан санхүүжүүлэх тогтолцоог оновчтой болгох, тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, ил тод байдлыг хангаж хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг ажлын хэсэг санал, дүгнэлтдээ онцолсон байна. Мөн хүн, малын эрүүл мэнд, хүнс, эм, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд эрсдэл учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн өмнө хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, цахимжуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар дурдав. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүнс, эмийн хяналтыг зохицуулах чиг үүргийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагын талаар О.Батнайрамдал гишүүн танилцуулсан юм. Одоогийн мөрдөгдөж буй стандартад хийсэн үзлэг, дүн шинжилгээний мөрөөр сайжруулах, шаардлагагүй стандартын баримт бичгийг хүчингүй болгох, салбаруудын стандарт норматив баримт бичгийн уялдааг ханган нэгтгэж, олон нийтэд ил тод болгох, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудын баталсан дэвшилтэт стандартын баримт бичгийг бүртгэх, нутагшуулах тогтолцоог хялбаршуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн ажлын хэсэг санал, дүгнэлтдээ дурджээ. Стандартчилал, тохирлын үнэлгээний салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоог мэргэжлийн холбоо, хувийн хэвшилтэй хамтран бэхжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагын талаар анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Үүний зэрэгцээ сорилт шинжилгээ хийх лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарах, тохирлын үнэлгээ (сорилт, баталгаажуулалт, хяналт)-ний үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; эмчилгээ, оношилгооны стандартын баримт бичгийг олон улсын нийтлэг жишиг, арга зүйн заавар, зөвлөмжүүдэд нийцүүлэх, боловсронгуй болгох, үндэсний фармакопейн өгүүллийг олон улсын фармакопейн өгүүлэлтэй нийцүүлж өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгах шаардлагын талаар санал, дүгнэлтэд тусгасныг О.Батнайрамдал гишүүн танилцууллаа.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан энэхүү санал, дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа тусгаснаа танилцуулсан.


Ажлын хэсгийн дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, О.Батнайрамдал гишүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Тухайлбал, хэрэгждэггүй стандартуудыг цэгцлэх шаардлагын талаарх асуултад хариулахдаа “Нийт стандартын 60-70 хувийг шинэчлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй. Үүний тулд эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бөгөөд Засгийн газраас төслийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэж эхэлж байна. Энэ хүрээнд бид суурь реформуудыг хийх ёстой гэж харж байгаа. Стандартуудыг шинэчилдэггүй шалтгааныг нь тодруулж, засах шаардлага бий. Тэгэхээр салбарын тогтолцоог ил тод болгох, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод тулгуурласан механизмийг бүрдүүлэх зэргээр цогцоор шийдвэрлэх боломжтой гэж үзсэн” гэлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж эхэлсэн учраас Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагаагаа дуусгавар болгоод, гишүүд нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах нь оновчтой хэмээн үзсэн болохоо мөн дурдав. Хуулийн төсөл дэх зохицуулалтуудыг нягталж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд учруулах дарамтыг бууруулах, олон улсын жишигт нийцэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэдэг саналыг П.Батчимэг гишүүн хэлж байв. Хувийн хэвшил дангаараа ажиллаж буй нөхцөлдөө олон улсын жишигт нийцэж байхад төрийн бүтэц хэт хоцрогдолтой байгааг хэлээд хэт олон стандартуудыг цэгцэлж, оновчтой болгох нь зүйтэй гэлээ. Бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо оновчтой эсэх талаар Н.Батсүмбэрэл гишүүн тодруулж, хариулт авсан. Хүнс, эмийн салбарт стандартын хэрэгжилтийн хяналтын бие даасан тогтолцоо шаардлагатай гэдэг саналыг салбарын мэргэжилтнүүд илэрхийлж байсныг ажлын хэсгийн гишүүд тодотгоод, санал, дүгнэлтдээ энэ талаар тодорхой дурдсан болохоо хэлсэн.
Стандартын баримт бичгийн бүртгэл, хяналт хангалтгүй байгаа гэдэг байр суурийг П.Сайнзориг гишүүн илэрхийлээд, өөрсдөө баталсан стандартаа мөрдүүлэх гэдэг хандлагаас болоод салбар хоорондын үл ойлголцол үүсдэг, улмаар тогтоосон стандартаас өндөр стандарттай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх боломжгүй байдгаас үүдэн хөгжлийн гацаа болдог зэргийг онцолж байсан.
Ийнхүү гишүүд Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа нар ажиллаж байгаа аж.


Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцыг мэдээллэх, мөн холбогдох судалгааны явцтай холбоотойгоор ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгах шаардлагын танилцуулах үүднээс өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийж буйгаа Л.Соронзонболд гишүүн хэллээ. Улсын Их Хурал сүүлийн 10 жилийн хугацаанд зээлийн хүү бууруулах стратегийг гурван удаа баталсан байна. Энэ оны 4 дүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг таван удаа хуралдаж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох талаар гаргасан судлаач, мэргэжилтнүүдийн саналыг хэлэлцсэн байна. эх эд нарыг зэрэг ийм ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд бодлогыг оновчтой тодорхойлсон хэдий ч хэрэгжилт хангалтгүй, үүнд гадаад, дотоод нөхцөл тэргүүтэй олон хүчин зүйлс нөлөөлсөн болохыг хэлэлцсэн байна. Иймд зээлийн хүүг бууруулахтай холбоотой эрх зүйн орчны өөрчлөлт нэн чухал гэж ажлын хэсэг дүгнэсэн гэлээ.
Ажлын хэсгээс зээлийн хүүгийн зардлын бүтцийн судалгааг хийсэн байна. Эх үүсвэрийн зардал 60 хувийг эзэлдэг бол эрсдэлийн зардал нь 13 орчим хувийг, үйл ажиллагааны зардал 14 хувийг, ашгийн марж нь 5 хувийг, зохицуулалттай холбоотой зардал 8 хувийг эзэлдэг байна. Эрх зүйн орчныг шинэчлээд, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж чадвал, мөн гадаад, дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй нөхцөлд дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах боломжтой гэж тооцсон гэлээ. Иймд ажлын хэсгийн үйл ажиллагааг ирэх намрын чуулган хүртэл сунгах шаардлагатай байгаа талаар Л.Соронзонболд гишүүн танилцуулсан.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Мандхай асуулт асууж, Л.Соронзонболд гишүүнээс хариулт авав. Хэрэглээний зээлийн хязгаарыг тогтоодог жишиг байдаг бол аль ч нөхцөлд арилжааны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байдаг. Үүн дээр ажлын хэсэг ямар дүгнэлт хийсэн талаар тодруулахад арилжааны зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хэт өндөр байгаа асуудлыг анхаарч, үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах боломжуудыг нээх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн тоног төхөөрөмж, борлуулалттай холбоотой гэрээгээ барьцаалах, борлуулалтын түүхэн дээрээ үндэслээд зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ утгаараа Зээлийн мэдээллийн сангийн бүтцийг өргөжүүлж, төрийн байгууллагууд болон хувийн компаниуд хоорондын борлуулалт, худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг оруулж, тухайн одоо зээлдэгчийн мэдээллийг баяжуулснаараа зээлдэгч барьцаа хөрөнгийн болзол хангахгүй ч зохих дүнгээр зээл авах боломжтой байх нь хүртээмж нэмэгдүүлнэ гэдэг байр суурийг Л.Соронзонболд гишүүн хэлж байв. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс багц хуулийн төслүүдийг боловсруулан, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Байгууллага богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээгээ хангах зорилгоор авлагаа гуравдагч этгээдэд худалдах, уг этгээд нь авлагыг цуглуулж, үүсэх эрсдэлийг бүрэн хариуцах санхүүгийн үйлчилгээний хэлбэр буюу факторингийн гэрээг “амилуулах” нь арилжааны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэг шийдэл гэдэг саналыг П.Сайнзориг гишүүн хэлсэн. Зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх олон хүчин зүйлсийн нэг нь макро эдийн засгийн нөхцөл гэдгийг М.Мандхай гишүүн онцлоод инфляц өндөр, валютын ханш тогтворгүй, төсвийн өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх дээр бодит хариулт хүслээ.  Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохируулан Төв банк бодлогын хүүгээ өсгөн, үүний зэрэгцээ гадаад орчин, цаг үеийн нөхцөл байдлаас үүдсэн нөлөөллийн үр дүнд гэдгийг Л.Соронзонболд гишүүн тэмдэглээд “Бид эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой.  Монгол Улсын макро эдийн засгийн бодлого уул уурхайгаас бусад салбарын хөгжлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх дээр төвлөрөх, Эдийн засаг, хөгжлийн яам анхаарч ажиллах ёстой. Макро орчны ийм нөхцөлөөс болоод бодлогын хүүг бол бууруулах боломж гараагүй, өнөөдрийн нөхцөлд ч шууд бууруулах боломж бага байна” гэв.


Хэрэглээний зээлийн чанар арилжааны зээлээсээ найдвартай гэж үзэж байгаа учраас арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллагууд хэрэглээний зээл олгох сонирхол өндөр байгааг Л.Соронзонболд гишүүн танилцуулав. Үүнээс улбаалан арилжааны зээлийн хүртээмж, эх үүсвэр багасаж улмаар зээлийн хүү нь өндөр болох зэрэг нөлөө үзүүлж байгаа гэдэг тооцооллыг танилцуулсан. Хэрэглээний зээлийн тэлэлт нь олон эрсдэл дагуулах магадлалтай учраас Зээлийн мэдээллийн санг сайжруулах, шуурхай нэгтгэдэг байх гэх зэрэг ажлыг хийх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг дүгнэсэн болохоо хэллээ. Харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү тооцдогийг зогсоосноор зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж бий гэдэг тооцооллыг мөн гишүүдийн асуултад хариулахдаа хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж дууслаа. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд “Сэлбэ дэд төв”-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээллийг сонсож эхлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ахлах ахлагч М.Доржбаяр амарч яваад голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ
ЭЗХБ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
“Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагч, “Чингис хаан банк” ХХК-ийн төлөх өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө авахыг дэмжив
“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина
“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо
Я.Содбаатар: Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй
О.Номинчимэг: Иргэний хуулийг өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэх, зарим хэсэгт өөрчлөлт хийх шаардлага байгаа нь судалгаагаар тогтоогдсон
Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
Ази, Номхон далайн бүсийн "ASPAC" чуулган боллоо
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он