Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Энэ жил нийслэлийн авто замын санд 220 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө

2025/06/10

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.06.10/ 10 цаг 28 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт  болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл  гэсэн гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаан Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулсан Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УлсынИх Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Энхтөрийн Батбаяр “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах” асуудлаар гаргасан өргөдлийг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн тул Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа. Ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 14, 06 дугаар сарын 04-нд өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Захиргааны ерөнхий хууль зэрэг нийслэл Улаанбаатар хотын автотээврийн татвартай холбогдох хууль тогтоомж болон холбогдох шийдвэрт дүн шинжилгээ хийж, эрх бүхий албан тушаалтны мэдээлэлийг сонсож, бусад баримт бичигтэй танилцсаныг дурдав. Хууль, эрх зүйн зохицуулалтын тухайд, Монгол Улсын Yндсэн хууль ёсоор хууль, түүний дотор автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварыг хуульд заасан хэмжээ, хязгаарт багтаан зохион байгуулж хангах үүргийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл нь хараат бус, бие даасан статустай байх, бие даасан төсөвтэй байх, хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хуульчилсан байх бөгөөд энэ нь иргэн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллах, амьдрах бололцоог хангах, төвлөрлийг сааруулах, иргэний эдлэх эрх, үүрэг, хариуцлага хүлээх чадварыг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулалт юм гэдгийг онцлов.

Мөн тэрбээр иргэн Энхтөрийн Батбаярын гаргасан өргөдлийн тухайд  Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2010 оноос хойш суудлын автомашины албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотээврийн албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан 4 төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос  гурав дахин нэмэгдүүлсэнийг дурдсан.

Түүнчлэн Ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж  Улсын Их Хурлын гишүүн  Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан нар үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсныг дурдав.

Тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилт, биелэлтийг хангах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, нийтийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудалд өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, зөрчил, практикт гарч байгаа асуудлын шалтгаан, нөхцөлийг эрт илрүүлж, эдгээртэй уялдуулан шийдвэр гаргах зэрэг асуудлыг тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Х.Ганхуяг, П.Сайнзориг, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Б.Түвшин нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, 2012 оноос хойш авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинэчилж чадаагүй. Гэтэл жил болгон зам тавих шаардлага үүсдэг. Холбогдох татварыг шинэчилэхгүй байхаар автобусаар зорчдог, дугуй унадаг иргэдээс бүрдүүлдэг бусад албан татвараас авто замыг барих нөхцөл байдал үүсээд байгаа юм. Гэтэл энэ нь хэрэглээнд суурилсан татваруудын нэг.  Авто тээврийг хэрэглэж байгаа бүх хүмүүсээс татвар аваад замыг нь засдаг, тавьдаг энэ талруугаа явахаас өөр аргагүй. Бид аль болох хэрэглээнд суурилсан татварыг нэмэгдүүлж байж, тэрийгээ зориулалтаар нь ашигладаг байх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг уг саналтай санал нэг байгаагаа илэрхийлсэн. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт, иргэдийн оролцоо, хэлэлцүүлгийг дутуу хийсэн, ажлын хэсгээс үүнийг гүйцээх чиглэл өгсөн гэж ойлгох нь зөв эсэх, эл татварт нийт хэдэн иргэн, хэчнээн тээврийн хэрэгсэл хамрагдаж, хэр хэмжээний хөрөнгө цугласан, зарцуулалт, үр ашиг нь хэр байгааг тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, ажлын хэсгийн зүгээс тавьж буй асуудал нь иргэдээс санал авах үйл явц зөв явсан, эсэхийг хөндсөн болохоос татвар нэмэх нь зөв, буруу гэсэн асуудал яриагүй хэмээн хариулж байлаа.   

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Бид хоёр үе шаттайгаар иргэдээс санал асуулга асуусан. Нэгдүгээрт зөвхөн автозамын татвартай холбогдолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Ulaanbaatar.mn  цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн. Дараа нь 2024 оны 4 сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд хоёр сарын хугацаанд иргэдээс татвар нэмэгдэж буй талаар болон 2025 оны төсөвтэй холбогдуулан санал асуулга авахад нийт 147342 хүн санал өгсөн. Мөн 2025 оны 11 дүгээр сард 400 гаруй иргэдтэй уулзалтыг зохион байгуулж, 2025 оны нийслэлийн төсвийг хэлэлцсэн хэмээн хариулав. Мөн тэрбээр энэ жил нийслэлийн авто замын санд ойролцоогоор 220 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа. Үүнээс нийт 97 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. 104 авто замын байрлалыг шинэчилж, 53 шинэ байрлал дээр 30 км, 44 байрлал дээр 74км автозамыг засварлахаар төлөвлөж байна.  Өнөөдрийн байдлаар 134 тэрбум  төгрөг төвлөрөөд байна гэсэн тайлбарыг өгөв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, бид бүх автозамуудыг хамруулсан судалгаа хийж байгаа, 2022 онд лазер хэмжигч багажаар Зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд автозамуудад судалгаа хийсэн. Судалгаа хийгээд үзэхэд, нийт автозамын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гээд 10 жилийн дараа гэхэд манай нийт автозамын бараг 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Улсын Их Хурлаас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр буруу, татвараа багасга гэвэл Үндсэн хуулийн зөрчил рүү орно, эсвэл энэ шийдвэрт процессын алдаа байна гэж үзвэл иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандах, эсвэл Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гаргалгаа байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хотод амьдардаг бөгөөд, тэдний саналыг авах нь маш чухал байдаг. Гэтэл татвар нэмэх талаар санал авсан эсэх дээр бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй гэдгийг анхааруулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан  Ulaanbaatar.mn  цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн байна. Харин иргэдээс татвар нэмэгдүүлэх эсэх талаар тухайлсан хэлэлцүүлэг явуулаагүй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, нийслэлийн автозамын дүрэм зөрчиж буй жолооч нарын хариуцлагыг чангаруулах, ур чадвар сул жолооч бэлтгэж буй жолооны сургалтын төвүүдийг цэгцлэх зэргээр менежмент хийх асуудлыг эрж хайлгүй, ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх асуудлыг оруулж ирэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ

ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг дэмжлээ
Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо
Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг дэмжлээ
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа
Энэ жил нийслэлийн авто замын санд 220 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ
Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
"Имж эх асаргаа" нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг
Өгий нуурт усан замын хяналтын пост байгуулж байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6265 болжээ
Маргааш бурхан багшийн их дүйчин өдөр
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
Я.Содбаатар: МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр 67.84 хувийн саналаар дэмжлээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он