Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна

2025/06/06
Татварын хууль тогтоомжийг зөрчсөн, хугацаанд нь зөрчлөө арилгаагүй болон нэг зөрчлийг гурав буюу түүнээс олон удаа давтан гаргасан татварын төлөгчийн мэдээллийг татварын алба зөвшөөрөлгүй нийтэд мэдээлэх зохицуулалтыг энэ оны хоёрдугаар сараас хүчингүй болгоод байна.

Энэ зохицуулалт хүний эрхийг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг өөрчилсөн. Өөрчлөлтөөр зөвхөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь шалгагдаж байгаа болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, дугаар, холбогдох хэргийн мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр албан ёсны цахим хуудсанд жагсаалт хэлбэрээр нийтэлж, олон нийтэд мэдээлэхээр зохицуулаад байгаа юм.

Гэхдээ ингэж олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлэхээсээ 10-аас доошгүй өдрийн өмнө тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох ёстой. Түүнчлэн олон нийтэд мэдээлэх нөхцлүүд арилсан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдсон, мөн оршин суугаа хаяг байршлаа тодорхойлсон болон олж тогтоосон бол жагсаалтаас хасаж байхаар заажээ.

Дээр дурдсанаас бусад ямар ч тохиолдолд татварын байгууллага татвар төлөгчийн тухай мэдээллийг олон нийтэд түгээх нь энэ хуулиар хориглогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуульд энэ оны нэгдүгээр сарын 17-нд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүний эрх, эрх чөлөө хангах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж буй юм.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он