Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо

2025/05/27

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг тус хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод  байна.

Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байна гээд ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаар болон гадаад улс орнуудын зохицуулалтын жишиг, хууль эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал зэргийг танилцуулгадаа онцоллоо.  Хуулийн төсөлд “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс, цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага, ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан талаар мөн танилцууллаа. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Лувсанжамц ажиллав.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй /суррон/, скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар таницлуулсан юм. Тэрбээр, сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна.2022-2024, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 2025 оны 3 дугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдолын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан. Нийт тохиолдлын 95.1хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна хэмээн танилцуулаад цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэв.

Түүний дараа Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат, цахилгаан дугуй /суррон/, скүүтер тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын талаар илтгэлээ. Тэрбээр, эхлээд манай улсад сүүлийн 3 жилд импортоор орж ирсэн мотоцикл /суррон/, мопед, унадаг дугуйны тоо баримтыг танилцуулав.Тухайлбал, “Жэт” ХХК-ийн скүтерийг 4500-5000 хүн, "Табо трип эжэнси" ХХК-ийн скүтерийг 12900 хүн, "Эко технологи" скүтерийг өдөрт дунджаар 11150 хүн тус тус ашиглаж байгаа ажээ. Мөн тэрбээр, замын хөдөлгөөний дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах тухай, хяналт, шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар илтгэлдээ танилцуулсан. Мөн замын хөдөлгөөнд  оролцохдоо зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоос гадна залуур сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах, овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх, зорчигчид зориулсан суудалгүй, ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх, 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх, зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх зэргийг хориглож байна гэв.

Түүний дараа “Жэт Шэйринг Монголиа” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг “Хотын амьдрал дахь бичил тээврийн хэрэгслийн үүрэг ба замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр Улаанбаатар хот скүүтер ашиглахад хамгийн тохиромжтой хот бөгөөд  зуны улиралд автобусаас илүү олон зорчигч тээвэрлэдэг. Энэ нь хотын соёлд эерэг өөрчлөлт авчирч байна. Одоогоор Улаанбаатар хотод скүүтерт зориулсан 2000 гаруй зогсоол бий. Цаашид дугуйн зам шинээр барьж, цахилгаан скүүтер, дугуйны дэд бүтцийн хөгжүүлэх, хот төлөвлөлтөд орчин үеийн шийдэл, технологийг нэвтрүүлэх боломжийг олгох үүднээс хоцрогдсон стандартуудыг шинэчлэх зэрэг саналыг дэвшүүлж байв. Хэлэлцүүлгийн эдгээр үндсэн илтгэлүүдийн дараа оролцогчид санал, бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авсан. Хэлэлцүүлгийг хааж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийг ахлагч П.Батчимэг үг хэлэв.

Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд, бизнес эрхлэгчид, олон нийтийн болон төрийн байгууллагуудын төлөөлөлд талархаж буйгаа илэрхийлээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлан хэрэгжүүлж, цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн замын хөдөлгөөнд хэрхэн зөв зохистой оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах, улмаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад олон талын оролцоо чухал байгааг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр хааж, шинэчилнэ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 37 байршилд хямдралтай үнээр борлуулагдана
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо
Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх мэдээллээр шалгаж байна
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, авто зам тавина
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ
Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
“Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль”-ийн төслийн талаар мэдээлэл өглөө
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ
Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон дэд хороо хуралдлаа
"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулах ажлын дэд хэсэг хуралдлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он