Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

5 цаг 32 минут

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Гавьяат нисгэгч цолоор:

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Галхүүгийн Сарангэрэл,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Намжилцэрэнгийн Очирбат,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан багш, нисгэгч Рэнцэнгийн Доржготов,

Нисэхийн гавьяат техникч цолоор:

  • Нисэхийн инженер, нисэхийн профессор багш, дэд хурандаа Буриадын Гомбосүрэн,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Цэндийн Чимэддорж,
  • Зам тээврийн яамны Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны ахлах шинжлэн шалгагч Хандын Наранхүү,
  • “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжалын Мөнхжаргал,
  • “Оранж эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдлын менежер Ёндонгийн Энхтөр,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Батзоригтын Эрдэнэбат,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Манжийн Дагва,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга асан Доржготовын Мягмарсүрэн,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгийн дарга Паламын Нарантуяа,

Сүхбаатарын одонгоор:

  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн албаны ахмад ажилтан, дэд хурандаа Зулын Юра,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш, нисэх механикч, бэлтгэл дэд хурандаа Сэрээнэнгийн Энхтайван,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Банзайн Заяажаргал,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэх буудлын дарга асан, бэлтгэл дэд хурандаа Зундуйн Ганхуяг,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Жамбалсүрэнгийн Цогтдорж,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга, дэд хурандаа Жадамбын Цэнгэлбаяр,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн агаарын хөлгийн дарга Чимэдцэрэнгийн Хуяг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Содномцэрэнгийн Мөнхнасан,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан Рэнцэнхорлоогийн Отгонжаргал,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны дарга Гаваагийн Түвшинбаяр,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн шалгагч багш Самданшаравын Оюун,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Сэнгээгийн Гансүх,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Цаг уурын техник хэрэгслийн инженер Чадраабалын Мажигсүрэн,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, бэлтгэл хошууч Шаравдоржийн Хосбаяр,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Холбоо радио техникийн хангалтын ротын радио маркерын байрны дарга, ахлах ахлагч Пүрэвжавын Туяа,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар Аэродромын шалган нэвтрүүлэгч, ангийн бэлтгэл офицер Балдангийн Ариунтуул

Алтан гадас одонгоор:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ерөнхий нислэгийн удирдагч Батаахүүгийн Ганбаатар,
  • “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газрын дарга Авидын Азбилэг,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн аюулгүй ажиллагааны байцаагч Мөнхбаярын Мөнхцэцэг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны эрүүл мэндийн хяналтын байцаагч Өлзийбүрэнгийн Оюунтуяа,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн Аэродром, гэрэл суултын албаны ерөнхий инженер Жаргалын Батбаяр,
  • “Гесон” ХХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн албаны агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Төмөрбаатарын Оюунбаатар,
  • “Хүннү эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн хамтран нисгэгч, сургалтын дадлага хариуцсан мэргэжилтэн Хүрэлчулууны Энхжин,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн хяналтын деспитчер Гэлэгжамцын Энх-Амгалан,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн номын санч Даваадоржийн Долгорсүрэн,

Цэргийн хүндэт медалиар:

  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч Эрдэнэсайханы Хаш-Эрдэнэ,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга, хошууч Александрын Баасанпүрэв
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн радиолокаторын постын захирагч, ахмад Даваасамбуугийн Лхагважав
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн онгоц, нисдэг тэрэгний пуужин урьдчилан бэлтгэх байрны дарга, нисэхийн зэвсгийн техникч, хошууч Сэнгээгийн Гансүх,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал Баярсайханы Золбоо,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн сургагч, шалгагч багш Ичинхорлоогийн Түвшинбилэг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Наранцогтын Туяа,
  • “Оранж эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн инженер, техникийн захирал Баянбекийн Болд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ

“Бизнесээ томруулъя” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унажээ
Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа
Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
“Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах” тэмцээн болно
“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулна
Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно
Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монголд анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ
Ази тивийн сүүний түншлэлийн “Сүүний хоршоо” цахим хэлэлцүүлэг болно
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрүүл бяцхан шүд" аян үндэсний түвшинд хэрэгжинэ
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он