Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,УИХ

Б.Баасандорж: Таван толгой, Асгатын орд газартай холбоотой тогтоолын заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна

2025/05/09

 УИХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.05.09/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын  гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П. Мөнхтулга, Ажлын хэсэг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, холбогдох  санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй ажиллана хэмээн танилцуулав.

Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдлаа. Өнгөрсөн 18 жилийн турш Ухаа худаг,  Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгат зэрэг стратегийн орд газруудаас ард түмэн ямар үр өгөөжийг хүртэх вэ хэмээн хүлээж байсан. Үүнд хариулт өгөхөөр 126 гишүүнтэй шинэ парламент стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан нь түүхэн шийдвэр болж байна хэмээн онцлов.

Сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Засгийн газраас өмнө нь тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэрхүү ажлын хэсэг урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн тогтоолын төсөлд УИХ-ын Тамгын газар хууль зүйн дүгнэлт гаргасан байна. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Баасандоржийн танилцуулснаар, тогтоолын төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй гэж бүрдлийг буцаасан байна.

Тэрбээр, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-аас тогтоолууд баталж байсан боловч Таван толгой, Асгатын орд газартай  холбоотой тогтоолын заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс  Засгийн газар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн хувь эзэмшлийн талаар саналаа тусгаж, 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэж үзсэн гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Серби Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йовичтой уулзлаа
Нэрт Монгол судлаач Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа
Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Серби Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йовичтой уулзлаа
Тархины харвалтын эрт үеийн “Бүлэн уусгах эмчилгээ”- г Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв амжилттай нэвтрүүллээ
Нэрт Монгол судлаач Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
ХХААХҮ-ийн сайд салбарын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд онцгой анхаарах ёстой
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
АТГ: Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он