Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2025/05/09

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор тодорхой чиг үүргийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх болон дагаж мөрдөхөөр заасан. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул 4 хотыг байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн тогтоолын 11 дэх заалтаар хот шинээр байгуулсантай холбогдуулан улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Гэвч хотуудын эдэлбэр газрын хэмжээг тогтоох, чиг үүрэг нь шилжиж байгаа хотод өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагтай зөвшилцөх болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хугацаа шаардагдахаар байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацааг 1 жилээр тус тус хойшлуулахаар хуулийн төсөлд тусган боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он