Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,УИХ

2024 онд эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хурлыг товлож, шүүх хурал 16851 удаа хойшилж байжээ

2025/05/06

Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг удирдан явуулж, УИХ-ын гишүүд болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ дахь намын бүлгийн төлөөллүүд оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгааны дүнг оролцогчдод танилцуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгээс өгсөн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлтийг үндэслэл болгожээ.

Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түгээмэл тохиолддог өмгөөлөгчгүй мэдүүлэг авах, шүүх хурал хойшлох, өмгөөлөгчийн оролцоо хангалтгүй байх зэргээс үүдэн хууль бусаар хэрэг хүлээлгэх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах, шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулах, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүн муу, шүүх мэтгэлцээнд үндэслэсэн хөндлөнгийн шийдвэр гаргадаггүй зэрэг асуудлууд бий болдог байна.

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан мэдээллээр нийт эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хурлыг товлож, шүүх хурал 16851 удаа хойшилж байж.  Иргэний хэргийн анхан шатны 59177 шүүх хурлыг товлож, шүүх хурал 26525 удаа хойшилж байсан тоо гарчээ. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 18 дугаар тогтоолд тусгасны дагуу хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах, мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрэв өмгөөлөгчийг байлцуулаагүй бол тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг нийт 14 асуудлыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцэх аж. Мөн шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна гэж үзэж буй аж.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дүгнэлтээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүний эрхийг хангах баталгаа нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрх байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга Т.Мөнхбаяр оролцож, “Шүүхийн цахим платформ”-ын талаар мэдээлэл хүргэлээ. Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх дэвшилтэт технологи бүхий зөөлөн дэд бүтцийг бий болгохоор зорьжээ. Тэрхүү систем нь шүүхийн захиргааны үйл ажиллагаа, архив, иргэд, олон нийтийн портал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх тогтолцоо, интеграци хийх зэрэг бүтцүүдийг агуулах юм байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд илүү нарийн зохицуулалтыг тусгаж, боловсронгуй болгохыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Серби Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йовичтой уулзлаа
Нэрт Монгол судлаач Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа
Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Серби Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йовичтой уулзлаа
Тархины харвалтын эрт үеийн “Бүлэн уусгах эмчилгээ”- г Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв амжилттай нэвтрүүллээ
Нэрт Монгол судлаач Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
ХХААХҮ-ийн сайд салбарын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд онцгой анхаарах ёстой
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
АТГ: Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он