Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

2025/04/30

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэв.

UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ.

Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна гэж Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он