Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна

2025/04/28

Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны хүрээнд үндсэн таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Тухайлбал: 

Хойд бүсийн хөгжил-2040 салбар хуралдаанаар: Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр /Хойд бүсийн хөгжил-2040/ дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах, бүсийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн талаар;

Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд салбар хуралдаанаар: Хойд бүс нутагт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, баялаг бүтээгчдийг дэмжих, бүсэд татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжуудын талаар;

Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин салбар хуралдаанаар: Бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлогыг тодорхой болгох, бүс нутгийн хөгжлийн удирдлагад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах чиглэлээр өөрчлөлт оруулах, орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх замаар удирдлагын төвлөрлийг бууруулах асуудлыг нарийвчлан тусгах зэрэг, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар;

Бүсийн онцлог-харьцуулалт салбар хуралдаанаар: Орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх гарц, боломжийн талаар;

Амьдралын чанар, тулгамдсан асуудал салбар хуралдаанаар: Бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн үзүүлэлтүүдийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж, иргэд бүс нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжуудын талаар тус тус хэлэлцэж байна.

Дээрх салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилцуулж, Засгийн газар тогтоол шийдвэр гарганагэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он