Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Н.Учрал: 1xbet-ээр дамжиж жил бүр манай улсаас гаднын улсруу 1.7 их наяд төгрөг урсаж байна

2025/02/22
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулсан Төлбөрт таавар, цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Ажлын хэсгийн анхны хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 21-нд Төрийн ордонд боллоо.
 
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос шалтгаалан иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох явдал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Айл бүрт 1xbet-ийн хохирогч байна. 1xbet-ээр дамжиж Монгол Улсад жилд 1 сая ам.доллар орж ирдэг ч гадагшаа жил бүр 1.7 их наяд орчим төгрөг (500 сая ам.доллар)-ийн валют урсаж байна. Энэ нь Монгол хүн тус бүр 480 мянган төгрөгөөр хохирч байгаа тооцоо юм. Гэтэл олны танил хүмүүс 1xbet-ийг хөхүүлэн дэмжсээр байна. Энэ асуудлыг зүгээр хараад суугаад байж болохгүй. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад орхих асуудал ч биш. Бүх талын оролцоотойгоор цахим мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах, Монгол улсаас “1xbet” гэсэн сайт, аппликэйшнрүү хандах хандалтыг хязгаарлах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой. Тиймээс холбогдох эрх бүхий бүх байгууллагын төлөөллүүд оролцсон Ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд зайшгүй хяналт тавих ёстой.
 
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөвшөөрлийн тухай хуульд цахимаар бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг компани цахим хаяг, тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xbet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Манай улсад 1xbet-ийн агентын үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй этгээд байж болзошгүй. Эдгээр агентууд нь пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар ажилладаг. 1xbet нь гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах хэрэгсэл болсон. Түүнчлэн 1xbet гэсэн зар сурталчилгаа хаа сайгүй байдаг бөгөөд олны танил хүмүүс, контент бүтээгчид сурталчилгаа явуулсаар байгаа. Энэ нь зар сурталчилгааны хуулиар хориотой. Тиймээс агентын үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд хийгдэж буй санхүүгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн юм.
 
Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга Т.Батболд “Хяналт-1”, “Хяналт-2” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран 2022-2023 онд зохион байгуулсан. Энэ хүрээнд цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 5241 домэйн хаягийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан. Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн дүгнэлт болох холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу 2018-2024 оны хооронд 1xbet -тэй холбоотой 25 домэйн хаягийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан гэв.
 
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах чиглэлээр үүрэг өгч, энэ асуудлаар засгийн газрын хуралдаанд танилцуулга хийнэ гэсэн юм.

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Нидерландын Засгийн газар Монгол Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахыг зөвшөөрлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нидерландын Засгийн газар Монгол Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахыг зөвшөөрлөө
Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ
Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1789 болжээ
Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблей Кувейт Улсад зохион байгуулагдлаа
​Монголбанкны ашиг нь ч, зардал нь ч нэмэгджээ
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
"Хан-Хэнтий" тусгай хамгаалалттай нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно
Телеграмм олон нийтийн сүлжээнд 69 сая төгрөг шилжүүлж, залилуулсан хэрэг гарчээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он