Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

2025/02/18

​Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсэг тус бүр долоон удаа хуралдаж, нийт 13 асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны зургаан тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Улсын Их Хурлын гишүүний асуулт болон асуулгын хариу хоёрыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд холбогдох Байнгын хороонд гурван санал, дүгнэлт бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 14 саналын томьёолол бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлт гаргах болон  Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлттэй танилцаж, хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг байгуулсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяалах байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаа, бодлого төлөвлөлттэй танилцах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны  барилгын явцтай танилцаж, Боловсролын багц хуулийг багш нарт танилцуулжээ.

Мөн шинжлэх ухааны цогцолборын шинэ бүтээн байгуулалт, Хими, химийн хүрээлэнгийн баяжуулалтын лаборатори, Үндэсний номын сангийн шинэ барилгын явц болон Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв болон салбаруудын хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого төлөвлөлттэй танилцжээ.

Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн  багш, удирдлагуудтай уулзалт-хэлэлцүүлэгт зохион байгуулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа
Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он