Сэтгэгдэл 0
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын ажлын алба болон 21 аймгийн Засаг дарга, аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.
Хуралдаанаар:
-Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
-Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга
-Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.