Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,УИХ

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2025/01/25

Чуулганы нэгдсэн хуралдаан ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Хэрлэн, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 55.1 хувь нь дэмжиж, ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанаар явуулж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.   

Тус Байнгын хороо яаралтай хэлэлцүүлэх горимоор 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг Б.Баярбаатар гишүүн таницуулав.  

Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх талаар горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 98 гишүүний 66.3 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэв. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх”-өөр заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулиуд болон “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ. Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багагүй цаг хугацаагаа ажлын хэсгүүдийн хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажилд зарцуулсан байна. Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан гэдгийг тэрбээр дурдаад “Эдгээр ажлын хэсэг өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна” хэмээлээ.

Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийснийг тэрбээр тэмдэглээд “Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллаа. Цаашид энэхүү төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газраас үр дүн шаардаж ажиллах ёстой” гэдгийг онцлов.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он