Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

С.Амарсайхан: Гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэл

2025/01/07

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.

 Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярихдаа “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал, аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусны бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг бөгөөд амьсгалын замын бусад вирусны халдвартай хавсарч болно. Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14-өөс  доош насны хүүхдийн дунд метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай. Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрсэн ч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан. Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай” гэв.

Тэгвэл шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явцын талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа мэдээлэл өгөхдөө “Сайжруулсан түлшний чанар, стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж  шинээр боловсруулж батлуулах, асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.


Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх, эм тарианы нөөц, хүртээмжид онцгой анхаарах, аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарах, сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх, өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах, гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ

ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Марш тусгай бэлтгэл-2026” эхэллээ
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна
“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 129 гомдол, мэдээллийг хянан шалгав
МИАТ: Тусгай үүргийн нислэг амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ
Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хороо ирэх баасан гарагт хуралдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он