Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Маргаашаас Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана

2024/12/17

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 110 мянган амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна.

Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулна. ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны тоог хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар амьсгалын замын өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байгаа учраас хүүхдийн орны ачаалал өссөн. Тиймээс Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас орны тоог нэмэхийн тулд тодорхой зохицуулалтууд хийж байна. НЭМГ-ын харьяа 10 байгууллага дээр нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 100 ор дэлгэсэн. Удахгүй дахин 100 ор нэмэхээр төлөвлөж байна. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа 4, бусад яамны харьяа 4 эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ор нэмэлтээр дэлгэлээ. Цаашид орны тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсаар байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Ахмад, хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тус эмнэлэг дээр хүүхдийн ор дэлгэх, Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны ахмадын эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орыг дэлгэж ажиллуулахаар бэлтгэл болон хөрөнгө оруулалтыг шийдэж байна” гэлээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-ын мэдээллийн дагуу ӨЭМТ-ийн эмч нар өвчтөнтэй эргэх холбоотой ажиллана

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 гаруй хувь нь амьсгалын замын шалтгаантай өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10.688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа ӨЭМТ рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр түргэн тусламжийн төвийн буюу 103-ын эмч нарын шилжүүлсэн мэдээллийг ӨЭМТ-өөс хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой ажиллах юм. ӨЭМТ-өөс өвчтөнтэй холбогдож, шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг НЭМГ-аас онцолж хэллээ.

Холбоотой мэдээ

ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Марш тусгай бэлтгэл-2026” эхэллээ
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна
“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 129 гомдол, мэдээллийг хянан шалгав
МИАТ: Тусгай үүргийн нислэг амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ
Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хороо ирэх баасан гарагт хуралдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он