
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ахмадуудтай санал солилцлоо.
2021 онд манай улсын нийт хүн амын 9.7 хувь нь ахмадууд байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөж, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.
Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр болон цэргийн тэтгэвэр авч байгаа 422.0 мянга, нийгмийн халамжийн сангаас 7.0 мянган хүн тэтгэвэр авч байна.
Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх эрхзүйн зохицуулалттай болж, 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүх тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байна. Үүнд 400 тэрбум төгрөг зарцуулна.
Энэ хууль хэрэгжсэнээр ахмад настны эдийн засгийн идэвхийг нь хадгалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулж, ахмадуудын мэргэжил, туршлага, ур чадварт нь түшиглэж залуу үеийг сургах, хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.
Ард
Дундаж цалин 2000000₮ гарчихлаа гэж ТВ-н мэдээгээр ярьж байна. Тэгвэл цалингийн доод хэмжээ 1000000₮-т хүрэх цаг болсон байх. Үүнээс үүдээд тэтгэврийн доод хэмжээ ч 1000000₮-т ойртох болов уу гэтэл ЗГ 2025 оны 1 сарын 1 нээс тэтгэвэр нэмэхдээ 650000₮ байсан доод хэмжээг 689000₮ болгож нэмнэ гэнэ. Инфляцыг 6%-иар тооцсон гэнэ. Энэ тооцоо шал худлаа болох нь ойлгомжтой монголд үнэн шудрага юм гэж алга ямар ч хяналт шалгалт үгүй болж зарим судлаачдыг худалдан авч ТВ-ээр шал худлаа мэдээлэл цацна инфляц 6% бна, утаа 50% буурсан, Оюутолгойн төсөв өгөөжтөй ч гэх шиг энэ бүхэн мэдээж улиг болсон худлаа мэдээ мэдээлэл. УИХ, ЗГ, төрийн эрх баригчид нь бүх юмыг зүгээр зоргоороо иргэддээ тулгадаг болж. Зарим торгууль, татварыг зоргоороо 3-5 дахин нэмж, цахилгааны мөнгө өсгөсөнөөс болж бүх бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр нэмэгдээд дундаж цалин 2000000₮ гараад байхад төр нь ичихгүй инфляцын түвшинг 6% гэж тооцож 39₮-өөр нэмж байдаг. Тэд энэ жил төсөв нь урд байгаагүй хэмжээгээр өсч шинэ жил тэмдэглэхдээ өөр хоорондоо 850000-1000000₮-н бэлэг бэлдэн шинэ жил тэмдэглэн бие биендээ бэлэглэх нэг өдрийн бэлгийн үнэ нь хүртэл өсчихсөн гэж байгаа. Тэгвэл тэтгэвэр ихэнх авагч нь энэ нэг өдрийн бэлгэнд хүрэх дүйцэх мөнгө авахгүй байна. Энэ тэтгэвэрийн нэмэгдэл чинь яагаад ч нэмэгдэл биш харин ч хорогдол болж байгаа нь ойлгомжтой төр нь иргэдийнхээ эдийн засгын боломжийг боомилж хулгайлж дарамталж утаанд хордуулах сэхэх боломжгүй болгон ядуурал руу түлхэж өлмөн зөлмөн амьдаруулж бна энэ бол монгол хүнийг мөхөлд хүргэх дохио хорт утаанд амьдрагсад 25 жилийн дараа мөхөж үгүй болход хэн энэ хотод үлдэх бол энэ бол чимээгүй дайн...