Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024/11/12

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” буюу “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Бээжин хотод төвтэй, “CRRC” компани нь өндөр хурдны галт тэрэг, тарамвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 9 сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн тогтвортой тээврийн форум" олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ удаа “CRRC” компанийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, хоёр талын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дахин санал солилцож буй нь энэ юм.

Уулзалтын эхэнд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “CRRC” компанийн төлөөлөгчдыг Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, хоёр улсын тээврийн салбарын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тэр дундаа зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй галт тэргийг цөөн тоогоор боловч боломжит үнээр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцох зэрэг хэд хэдэн чиглэлд уулзалт зохион байгуулах, төмөр замын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн үйл ажиллагаатай танилцах, тэр дундаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэх газрын байршил, инженерийн байгууламжууд явах маршруттай танилцахыг хүслээ. Энэ долоо хоногийн дундуур дахин уулзаж эдгээр ажлын үр дүнгээ дүгнэх, цаашдын ажлаа төлөвлөх хүсэлтэй байгаагаа уламжлав.

Уулзалтад “CRRC” компанийн Инженер технологийн алба, Хотын тээвэр төлөвлөлт, Гадаадын бизнес хэлтэс, Олон улсын бизнес хэлтэс, зураг төслийн хүрээлэн зэрэг олон байгууллагын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, санал солилцлоо. Тухайлбал, “CRRC” компанийн Ерөнхий менежер Юи Жихон, “CRRC” компанийн Хотын тээвэр хариуцсан орлогч дарга, ерөнхий менежер Ван Шуеганг, “CRRC” компанийн Бизнесийн хэлтсийн захирал Ленг Юу, “CRRC” компанийн Инженер технологийн компанийн Маркетингийн хэлтсийн дэд захирал Жао Шингнан, “CRRC” компанийн Гадаадын бизнес хэлтсийн инженер Жэнг Жиапин, “CRRC” компанийн Ерөнхий менежерийн орлогч Линь Шихань, Олон улсын бизнес хэлтсийн захирал Джу Юнхой, “CRRC” компанийн Хотын тээврийн төлөвлөлт болон зураг төслийн хүрээлэнгийн компанийн Хотын тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Вэй Чанхай, мэргэжилтэн Дун Чжэнь нар хүрэлцэн ирсэн байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов
Өнөөдөр цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Марш тусгай бэлтгэл-2026” эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он