Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо

2024/10/21

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.10.21/-ийн хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Газрын тосны үйлдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Л.Мөнхбаатар “УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулсан, улс орныг хөгжилд түүчээлэх 14 мега төслийн мэдээллийг сонсож, улс төрийн шийдвэр гаргаад явна. Эхний удаад Газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулсан. Үйлдвэрийн ажил 2021 оноос эхлээд явж байна. Ковид цар тахлын нөхцөл байдал, хил гааль хаагдсан учир шалтгаан байсан ч бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн хүрээнд 4 багц ажил хийгдэх ёстой.

Үүнээс гурав нь бүрэн дүүрэн хэрэгжээд явж байна. Мэдээллийн хүрээнд авч үзэхэд үйлдвэрт нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй танилцаад үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт зардлыг нэн даруй шийдвэрлэх асуудлаар УИХ бэлтгэл хангаж, яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Мөн үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бэлтгэх ҮАБ-ын зөвлөмжтэй учраас газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, “Петрочайна Дачин тамсаг”-ын олборлолтын асуудлыг шийдэж, нэг талд нь гаргах шаардлагатай гэж үзсэн. Цаашид үйлдвэр түүхий эдийг дотоодоосоо хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж байна” гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Газрын тосны үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Тус үйлдвэр нь Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлийн төсөл,  2019 оноос эхлээд явж байна. Бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй нөхцөл байдлын хүрээнд 431 сая ам.доллараар хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараа дэлхий дахинд тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь нөлөөлсөн. МАН-ын бүлгийн хуралдаанаар мэдээллийг танилцуулаад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг дэмжлээ” гэв.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ
Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он