Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Британийн парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа

2024/10/16

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр Ассамблей болон Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцож байгаа билээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны аравдугаар сарын 15-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Их Британи Улс өнгөрсөн 07 дугаар сард парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж, Нийтийн танхимын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид болон Лордуудын танхимын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулиа мөн энэ оны 06 дугаар сард амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу анх удаа таван нам, эвслийн төлөөллөөс 126 гишүүн сонгогдсныг тэмдэглээд, сонгуулийн дүнд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн тоо 32, нийт гишүүдийн 25.4 хувийг эзэлж байгаа нь монголын парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэлээ. Мөн Улсын Их Хурал дахь Монгол-Британийн найрамдлын бүлэг өнгөрсөн 09 дүгээр сард албан ёсоор байгуулагдсыг дурдав.

Түүнчлэн, өмнө нь хойшлогдсон Их Британийн парламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал энэ удаад амжилттай хэрэгжиж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэл дүүрэн байна хэмээлээ.

Их Британийн парламентын төлөөлөгчдийн ахлагч, ОУПХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Собел монголын парламентын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах завшаан гарсанд баяртай байна гээд, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэсэн Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцах зорилтын хүрээнд Монгол Улсад хийх айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Талууд энэхүү айлчлал хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болно гэдэгт санал нэгдэв. Мөн өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ
Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он