Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах асуудлаар санал солилцлоо

2024/10/07

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Урт удаан хугацааны баялаг түүх, олон жилийн уламжлалтай манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дайн тулалдааны хүнд бэрх үед ч, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдийг ч туулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр хоёр орны, боловсрол, шинжлэх ухааны болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсаныг хэллээ.

Тэрбээр “Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргын хувиар би ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ойр хамтарч ажилладаг. Бид Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг болон ЗГХК-ын өмнөх хуралдаанаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал солилцох ЗГХК-ын 26 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эрчим хүч, төмөр зам, зам тээвэр, байгаль орчин, нефть, хийн хоолой, байгалийн хий, хүнс хөдөө аж ахуйн салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх, сургалцагчдын тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай улсын хувьд эрчим хүч, нефть, зам тээврийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдаа ОХУ-д бэлтгэж ирсэн арвин түүхтэй. Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах, мөн монгол залуус эх орондоо энэ чиглэлээр суралцах боломжийг олгож буйд талархал илэрхийлье” гэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он