Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Уул уурхай, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчны хоцрогдол, ойлгомжгүй байдлыг шинэчилнэ

2024/10/03
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.10.02) “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд оролцлоо. Уул уурхайн салбарын компаниуд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулдаг уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга оролцохдоо “Шинээр бүрэлдсэн парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 54 ажлын хэсэг байгуулсан ба үүнд ашигт малтмал, эрчим хүчний хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг багтсан” гэдгийг онцоллоо.

Ашигт малтмал, эрчим хүчний салбарын тухай хуулиудыг ойлгомжтой, цаг үеийн шаардлагад нийцсэн байдлаар зохицуулахаар УИХ-аас ажиллаж байна.  Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулж байна. Тиймээс УИХ хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хувьд анхаарч ажиллана гэлээ.
Түүнчлэн Эрчим хүчний багц хуулиар төрийн байгууллагын чиг үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф түүнд тавигдах хяналтын хүрээнд л хэм хэмжээ тусгагджээ. Харин УИХ-аас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд уг хуулийг иж бүрэн зохицуулалттай байхад анхаарч ажиллахыг тодотголоо.
Мөн төслүүд эхлээд зогсдог бус төлөвлөсөн хугацаандаа, үр дүнтэй, амжилттай хэрэгжээд дуусдаг байхад зориулж хууль, эрх зүйн орчныг шинэчлэх цаг үеийн шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолсон.
Ийнхүү “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд уул уурхай, эрчим хүчний салбарын хуулиудад шинэчлэл хийж, оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хангахад төр бүх түвшинд онцгой анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он