Сэтгэгдэл 0
Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын хуралдааны бэлтгэл хангах асуудлаар Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц өгснийг талууд онцлон тэмдэглээд, удахгүй зохион байгуулах Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын 26 дугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах асуудлаар харилцан санал солилцлоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.