Сэтгэгдэл 0

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 2-3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд өчигдөр хоёр улсын төрийн тэргүүн нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн ахмад дайчидтай мэндчилж, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал үзэж сонирхсон юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.