Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээ ашиглан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр санал солилцов

2024/08/28
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албаны төлөөлөгч Бакит Зусуповыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албанаас “Виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээг ашиглан мөнгө угаах явдалтай тэмцэх” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-28-нд зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого, энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцсоны зэрэгцээ крипто валютыг мөшгөх программыг авч ашиглах, виртуал хөрөнгийн биржүүдээс мэдээлэл гаргуулан авах, алба хаагчдыг хөрөнгө царцаах ажиллагааны талаар сургалтад хамруулах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцох шугамуудыг бий болгож, хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Монгол Улс нь ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орноор элссэнээс хойш идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн түүхтэй. Тиймдээ ч виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, алба хаагчдыг шаардлагатай сургалтад хамруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэл бүрээр хамтран ажиллах боломжтойг тус байгууллагын зохицуулагч Бакит Зусупов онцлов.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн  Х.Намиун, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн удирдлагын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вера Стробачова-Будвэй нар оролцлоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он