
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлж буй. Тодруулбал, орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ноос эхлэн есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм.
Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм. Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу:
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.