Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт Турк улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2024/08/19

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь эрт дээр үеэс Монгол, Турк хоёр улс нь түүх, соёлоороо холбогдож ирсэн бөгөөд Монгол, Туркийн дипломат харилцааны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, энэ хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа улам бүр тэлж байгааг онцоллоо.

"Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, том төслүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах томоохон зорилтуудыг тавьж байгаа. Тэдгээрийн нэг нь эртний нийслэл Хархорум хотын суурин дээр шинэ хот төлөвлөх, барьж байгуулах ажил юм. Саяхан бид Хархорум хотын шинэ төлөвлөлтийг хийх олон улсын уралдааныг зарлаж, дэлхийн шилдэг төлөвлөгч архитекторууд оролцсон. Удахгүй тэдний бүтээл хот болж байгуулагдах нөр их ажил эхлэхэд та бүхний туршлага оролцоо бидэнд дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Шинэ Зуун мод, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гэх мэт бусад томоохон төслүүдэд улс орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгаа” гэв.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БНТУ-ын Байгаль орчин, тохижилт, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын "Барилгын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Туркийн барилгын холбоо болон барилгын томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдэд оролцох сонирхолтой байгааг уламжлав гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ

“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна
МАН-ын захиалгаар О.Цогтгэрэлийн оронд С.Баярцогт, Б.Ган-Очирын оронд Ч.Лодойсамбуу очно
Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сайд Э.Бат-Амгалан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна
Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Газрын албаны Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтнийг дахин шалгуулах захирамж гаргав
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он