Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

2024/07/30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны долоодугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Шэнь Миньжюань, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн баярын мэндчилгээг уламжлав. Тэрбээр, хөрш хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, олон намын оролцоог хангасан ардчилсан парламентын сонгуулийн дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй Улсын Их Хурал байгуулагдсан бөгөөд цаашид парламентын ардчиллыг бэхжүүлэх, Улсын Их Хурал дахь улс төрийн намуудын төлөөллийг мэргэжлийн институц болгон хөгжүүлэх, мөн эрх зүйн шинэчлэл хийх нь бидний зорилт юм гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод хоорондын хуралдааныг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана гэв.

Монгол, Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой 2024 онд тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он