Сэтгэгдэл 0
Олон улсын улаан загалмай хорооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дарга Балтазер Стаехэлинийг энэ оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн эрх зүйн асуудал, Монгол Улсын оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцов.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг энэ жил Монголын Улаан Загалмай Нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Гадаад харилцааны яамнаас ОУУЗХ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа тэмдэглэв.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.