Сэтгэгдэл 0
Ханхүү Харри, Меган Маркл хоёр Хаан Чарльзаас ч том асуудалтай нүүр тулж байна

Ханхүү Харри, Меган Маркл нар Хаан Чарльзаас ч илүү хүнд сорилттой тулгарч болзошгүйг нэгэн шинжээчид анхааруулжээ.
Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр Их Британид ирсэн ч, хааны гэр бүлийн гишүүдтэй харилцах харилцаанд сайжрах шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Хааны гэр бүлийн үйл явдлыг сурвалжилдаг сэтгүүлч Жасмин Кэригийн үзэж буйгаар, асуудал зөвхөн 42 настай ханхүү Их Британид хэдэн сар байх хугацаандаа эцэг Хаан Чарльзтайгаа уулзаж чадаагүй явдлаар хязгаарлагдахгүй аж.
Тэрбээр "Харригийн Их Британид эргэн ирсэн шалтгаануудын нэг нь хааны гэр бүлийнхэнтэйгээ ойр байх явдал байсан. Гэтэл тэр тэдэнтэй бараг уулзаагүй бололтой" хэмээжээ.
Түүнчлэн "Тэр эх орондоо ирээд хоёр сар гаруй болсон ч эцэг болох Хаан Чарльзтай уулзаагүй л байна. Хааны хуваарь маш шахуу байдаг тул үүнийг ойлгож болох юм. Харри, Меган хоёрын хувьд хамгийн хүнд цохилт болсон зүйл бол олон нийт тэднийг хараахан уучлаагүй байгаа явдал юм” хэмээжээ.
Өнгөрсөн сард нийтлэгдсэн "Daily Express" сонины санал асуулгаар Меган Маркл ханхүү Харритай хамт Их Британид эргэн ирсний дараа түүнд дахин нэг боломж олгох хэрэгтэй эсэхийг асуужээ. "Express" сонины 7092 уншигчийн өгсөн хариулт маш тодорхой байсан бөгөөд 2 хувь (171 хүн) нь дэмжсэн бол 97 хувь (6884 хүн) нь эсэргүүцэж, 1 хувь (37 хүн) нь тодорхой байр суурьгүй байгаагаа илэрхийлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.