Сэтгэгдэл 0

Сангийн яамны тайланд дурдсанаар Монголын төрийн сайд, дарга нарын гадаад, дотоод томилолт, зочин хүлээж авах зардал 82 тэрбумаар хэмжигдэж байна. Үүнээс эхний долоон сарын төлөвлөгөөгөөр 60 тэрбумыг тавьж, 37.7 тэрбумыг зарцуулсан гэж тайлагнажээ. Их мөнгө шүү.
Монголчууд төрийн том тушаалтнуудын гадаад айлчлалын сүрлэг рийлийг үзэж дөжирчээ. Тэгвэл гадаадад айлчлах гэдэг чинь багагүй зардалтай. Мэдээж, тусгаар тогтносон улсын гадаад бодлого явах ёстой юу гэвэл тийм. Харин үүнд хэр үрэлгэн хандаж байгаа нь өөр асуудал. Дэлхийн хөгжингүй олон орны удирдагч айлчлалын зардлаа бага байлгаснаараа гангардаг явдал бий. Нөгөө талд ядуу буурай орны удирдагчдын үрэлгэн занг шоолсон, гайхсан мэдээ явж л байдаг. Манай улс энэ дунд ямархан байгааг дээрх дүн харуулж байгаа юм. Эдийн засгийн хямрал хаалгаар ороод ирсэн, иргэд нь ажил орлогоо алдсан энэ үед бүр ч тохуутай.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй өндөр түвшний айлчлалд тусгайлсан онгоц гаргаж, дуучин хөгжимчдийн баг хүртэл багтаадаг нь нэлээд элбэгшсэн. Энэ бүх хүн нэг онгоцонд багтахгүй нь тодорхой. Айлчлалын үндсэн багт төрийн албаны дарга нар, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, зөвлөх, туслах гэх мэт хүмүүс багшралддаг. Харин даргын нүдэнд ойрхон харагдах албагүй, угаасаа багтахгүй арын албаныхан, дуучид, бүжигчид айлчлалаас хэдэн өдрийн өмнө өөр нислэгээр очоод хүлээж байдаг жишиг тогтсон нь нууц биш юм. Иймэрхүү нүсэр явалтад хоёр онгоц ч багадах тохиолдол бий.
Тухайлбал, нэг даргын айлчлалд зориулан МИАТ компаниас 250-300 хүний суудал тусгайлсан онгоц хамгийн багдаа 70 мянган ам.доллароор захиалж хэрэглэдэг. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийн байр, хоолны зардалд түүнээс ч ихийг зарцуулж байгаа бөгөөд энэ зардлыг татварын орлогоос санхүүжүүлдэг. Сангийн яамнаас тогтоосон зардалд дурдсанаар бол нэг хүний гадаад томилолтын өдрийн хоолны зардал 30-50 ам.доллар буюу 110-180 мянган төгрөг, буудлын үнэ 80-200 ам.доллароор байгаа юм. Үүн дээр томилолтоор ажиллах улсдаа зорчих унааны 10 ам.долларын зардал нэмэгддэг. Энэ бол зөвхөн томилолтын багийн гишүүдийн зардалд тогтоосон байдал.
Гэвч улстөрчдийн буусан буудал, явсан газар зэргийг нь харахад дэлхийн саятнуудтай эн тэнцэх үнэтэй зочид буудал, уулзалтын танхим, ресторан байдаг. Энэ талаар багагүй хэл ам гарсаар ирлээ. Япон Улсад хийсэн айлчлалаасаа сая ирсэн Ерөнхий сайдын багийн талаар ч яг ийм яриа гарч л байна. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүдийн томилолтын зардал олны анхаарлыг татдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдийн хагас жилийн гадаад томилолтын зардал 2 тэрбумд хүрсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулах болсон билээ.
Засгийн газар энэ онд төсвийн орлого буурсантай холбоотойгоор тусгай зөвшөөрөлгүй бол гадаад томилолтоор явахыг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу томилолтын зардалд тодорхой хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Харин хэрхэн хэрэгжиж байгаа нь томоос том асуултын тэмдэг болчихжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.