Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв

59 мин өмнө

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширлиг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд, "Монгол Улс Бүгд Найрамдах Азербайжан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол үзүүлдэг бөгөөд харилцааг бүхий л шатанд өргөжүүлэхийг эрмэлздэг" гэдгээ Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ. Мөн тэрбээр, газрын тос, нефтийн салбарын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхийг урьж, Азербайжан улсаас шатахуун импортлох боломжийн талаар хөндлөө. 

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширли ярианы эхэнд, "Азербайжан Улсын Эдийн засгийн сайд бөгөөд төрийн өмчит компаниудын Хяналтын зөвлөлийн дарга Микаил Джаббаров Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярт мэндчилгээ илгээснийг уламжлахын сацуу хоёр улс газарзүйн хувьд алслагдмал боловч түүх, соёлын хувьд ойрхон байж ирсэн гэдгийг онцоллоо. Мөн газрын тос, нефтийн салбарын туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад  нээлттэй гэлээ. Түүнчлэн манай улсаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өөрийн улсаар дамжуулан Иран зэрэг улс руу гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Монгол, Азербайжаны худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, 2025 онд худалдааны эргэлт 3.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд худалдааны өсөлтөд Монголын хонь, ямааны махны экспорт голлон нөлөөлжээ. Иймд, цаашид худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Одоогийн худалдааны өсөлтийг суурь болгон Монгол-Азербайжаны эдийн засгийн харилцааг мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаанаас илүү өргөн хүрээнд, ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнс, тээвэр, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөлжүүлэх боломжтой гэж үзлээ.

Энэ удаагийн КАРЕК хөтөлбөрийн уулзалтын хүрээнд худалдаа, эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх механизмаа хамтран тодорхойлохоор тохиролцлоо. Бүс нутгийн хоёр талд хэдий ч, хамтын ажиллагааны өргөн боломж байгаа гэв. 

Холбоотой мэдээ

Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал Шилэн дансны хууль зөрчиж байна
Сэлэнгэ аймгийн 10 суманд 86 удаа баавгай үзэгдэж, 162 толгой мал барьжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал Шилэн дансны хууль зөрчиж байна
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
Сэлэнгэ аймгийн 10 суманд 86 удаа баавгай үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
Владимир Зеленский: Хойд Солонгос дахин 10 мянган цэрэг ОХУ илгээхээр бэлтгэж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
БАРИМТ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндоны хууль бус тендер
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Диана гүнжийн дүү Чарльз Спенсер өөрийн шинэ ном болох "Swan Song: Diana, My Sister"-т дурдагдсан зарим асуудлын талаар ярьжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он