Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

58 мин өмнө

Прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 488 хүнд холбогдох 221 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Нийслэл болон Ховд аймгийн прокурорын газрууд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас

  • -Б.М нь ... газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа, “М...” ХХК-ний гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “М... “ ХХК-ний захирал Х.Т-с бусдаар дамжуулан 500 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  • Шүүхээс Б.М-ийг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

  • Ц.Б нь ... газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг холбогдох дүрэм журмыг зөрчиж, нэвтрүүлэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан;

  • П.А нь Олон улсын нислэгээр их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө болох 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг өөрийн биедээ нууж гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, дээрх үйлдлийг шалгаж байсан эрх бүхий албан хаагчид албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх), 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  (татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  • Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

  • Шүүгдэгч П.А-г дээрх хэрэгт хамтран оролцсон, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 8 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

  • - А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017-2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан "М..." ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-с 2018-2022 онд 2 удаагийн үйлдлээр нийт 439 сая төгрөгийн хахууль авсан,

  • Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа төслийн туслан гүйцэтгэгч "М...”ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-с 2020 онд 4.7 сая төгрөгийн эрүүл мэндийн матрас, 2021 онд амралтын газрын урьдчилгаа төлүүлж нийт 8.7 сая төгрөгийн хахууль авсан;

  • Д.Э нь 2017 оноос Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан А.М, Б.Ц нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,5 дэх хэсэг (хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  • Шүүхээс А.М, Б.Ц нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.М-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, Б.Ц-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Б.Э-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

  • Түүнчлэн А.М-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого 439 сая төгрөг, Б.Ц-с гэмт хэрэг үйлдэж олсон 8.7 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Ховд аймгийн прокурорын газраас

  • Л.Б нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Б.С-тай бүлэглэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данснаас 2017-2021 онуудад ажил үйлчилгээ хийсэн мэтээр олон удаагийн үйлдлээр өөрийн төрсөн охин Э.С, нягтлан бодогч Б.С нарын дансаар дамжуулан шилжүүлэн авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт нийт 12.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

  •  
  • Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Б, Б.С  нарыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хосууд салахыг хүссэн ч амьжиргааны өртгийн хямралаас болоод салж чадахгүй байна
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
АҮЭБЯ иргэдээ “Шатахуун зохисгүй хэрэглэлээ” гэж өдөр бүр загнах болов
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал Шилэн дансны хууль зөрчиж байна
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
Сэлэнгэ аймгийн 10 суманд 86 удаа баавгай үзэгдэж, 162 толгой мал барьжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он