Сэтгэгдэл 0
АҮЭБЯ иргэдээ “Шатахуун зохисгүй хэрэглэлээ” гэж өдөр бүр загнах болов

АҮЭБЯ-ны шуурхай штаб гэх хэсэг албаны хүмүүс өдөр бүр хэвлэлийн хурал хийж иргэдээ загнадаг боллоо. Тэдний үзэж буйгаар иргэд шатахууныг зохисгүй хэрэглээд байгаа юм байх аа. Дэлхий даяар шатахуун хомсдож байхад бид баатарлагаар ажиллаж байна, харин иргэд нохой гахай шиг шавлаа гэж ойлгохоор дээрэнгүй үгс чулуудаж байна. Яг л ковидын үеийнх шиг сүржин атлаа үр дүнгүй. Өнөө л дэлхий даяараа зовж байгаа гэх амны уншлагатай.
Хүмүүс хөр цасны эхэн үзэгдсэн энэ өдрүүдэд шатахууныг шаардлагагүй болоод авдаггүй юм аа. Яармагаас, 7-н буудлаас, Монелоос өглөө эрт автобусанд суугаад үз, дарга нар аа. Бензинд дугаарлаад ч авч чадаагүй хүмүүс нялх нойтон хүүхдээ тэврээд хараал ерөөлтэй явцгааж байна. Манайх машин тэрэг хэрэглэлгүй алхаад байхаар сайхан цаг агаартай орон биш шүү дээ. Айл өрхүүд галлаад агаарын чанар ч өдөр өдрөөр доройтож эхэллээ. Улирал нь ийм юм.
Өнөөдөр бүр М-Ойл, Супер92 гэх колонкийн менежерүүдийг суулгаж байгаад иргэдээ нийлж загнах аядав. Өөрсдөө болохоор АИ92-ын 5, 6 өдрийн нөөцтэй гэж дурдана лээ. Энэ нөөц чинь та нарын ажлын үнэлгээ биш юм уу. Нөөц гэдэг чинь сараар байх ёсгүй биш үү. Бага нөөцтэй байгаа мөртлөө иргэдийг дугаарлаж, очерлож хэл ам таталлаа гэж харин ч болдоггүй байх аа.
Өнгөрсөн зунжин, энэ намаржин та нарыг монголчууд тэвчсэн. Тэгж яривал өнгөрсөн хэдэн жилд та бүхэн юу хийв. Г.Дамдинням сайд наадам, найранд яв яах ч үгүй гэж байснаа одоо “Хэзээ ч зүгээр болохгүй” гэж хэлдэг боллоо. Ажил хариуцаж ямба эдэлсэн бол ялыг нь ч гэсэн эр хүн шиг үүрч сур аа, Г.Дамдинням сайд аа. Аль болгон айлын эрх танхи өсгөсөн ганц хүүхэд шиг бусдад буруугаа чихэх гэсэн юм бэ?

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.