Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

1 цаг 15 минут

Авлигатай тэмцэх газар боловсролын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mozaik Education”-ийн Монгол Улс дахь албан ёсны хамтрагч Eduportal.mn сайттай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Шударга иргэн” сэдэвт 5 модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд шударга байдал, ёс зүй, хариуцлагатай зан үйлийн талаарх ойлголт, хандлага, дадлыг насны онцлогт нь нийцүүлэн төлөвшүүлэхэд оршино. Сургалтын агуулгыг сурагчдын өдөр тутмын амьдралд тохиолдож болох бодит жишээ, кейс, асуудалд тулгуурлан боловсруулж, цахим сургалтын арга зүйтэй хослуулснаараа онцлог юм. Ингэснээр сурагчид зөвхөн ойлголт, мэдлэг эзэмших бус, тодорхой нөхцөлд зөв сонголт хийх, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг эргэцүүлэх, өөрийн болон бусдын эрх ашгийг хүндэтгэх чадварт суралцана.

“Шударга иргэн” төсөл хөтөлбөр нь сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Үнэнч сонголт. 1-2 дугаар анги”, “Олсон зүйлээ буцаая. 3-5 дугаар анги”, “Шалгалтад шударга байя. 6-9 дүгээр анги”, “Цахим орчны ёс зүй. 6-9 дүгээр анги”, “Ашиг сонирхлын зөрчил” 10-12 дугаар анги” гэсэн 5 модуль хөтөлбөртэй. Эдгээр 5 модулийн агуулгаар дамжуулан сурагчдыг зөв, буруу үйлдлийг ялган таних, зөв сонголт хийх, шийдвэрийнхээ үндэслэл болон үр дагаврыг эргэцүүлэн дүгнэхэд сургана. Түүнчлэн бусдын өмчийг хүндэтгэх, шалгалт, үнэлгээнд шударгаар оролцох, цахим орчинд мэдээллийг хариуцлагатай ашиглах, шударга бус байдал болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөлд зөв байр суурь илэрхийлэх зэрэг амьдралд хэрэгжүүлэх чадвар, дадлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Туршилтын төсөл хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газартай хамтран “Шударга ёсны клуб” байгуулан ажиллаж буй нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна. Үүнд нийслэлийн 1, 12, 24, 32, 40, 65, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэрлэн 1, Хэрлэн 4 дүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Бор-Өндөр цогцолбор сургуулийн нийт 1000 гаруй багш, 2000 гаруй сурагч хамрагдаж байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд туршилтаар хэрэгжүүлнэ.

Энэ хугацаанд оролцогч сургуулийн багш нарыг модулийн агуулга, кейст суурилсан сургалтын арга зүй болон цахим ангийн оролцоог удирдан чиглүүлэх арга барилд сургаж, хөтөлбөрийг сургуулийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний зэрэгцээ сурагчдын мэдлэг, хандлага, ахиц өөрчлөлт болон хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг нотолгоонд суурилан үнэлэх тогтолцоог ашиглана. Мөн хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл, сониуч зан, эерэг хандлагад тулгуурлан шударга зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор хөтөлбөрийн бэлгэ тэмдэг болох “Мэргэн шар шувуу” дүрийг бүтээж, нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна.

“Мэргэн шар шувуу” нь сурагчдад шударга ёс, зөв сонголт, хариуцлагатай зан үйлийн талаарх ойлголтыг хүүхдэд ойр, сонирхолтой хэлбэрээр хүргэх хөтөч дүр юм. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Шударга үйлдэл, зөв хандлага-гэрэлт ирээдүйн эхлэл” уриа бүхий хөдөлгөөнт постер боловсруулж, оролцогч 12 сургуулийн цахим хуудас, нийгмийн сүлжээний сувгаар дамжуулан сурагчид, багш, эцэг эхчүүдэд хүргээд байна.

“Шударга иргэн” модуль туршилтын хөтөлбөрийн нээлтийг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, комиссар С.Янжинлхам, Eduportal.mn сайтын Цахим сургууль хариуцсан захирал Н.Сайнбаяр болон оролцогч 12 сургуулийн “Шударга ёсны клуб”-ын зохион байгуулагч, чиглүүлэгч багш нар оролцлоо.

“Шударга иргэн” хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, сургалтын үр нөлөө, сурагчдын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлт болон багш нарын хэрэгжүүлсэн туршлагыг үнэлнэ. Туршилтын үр дүнд үндэслэн хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсронгуй болгож, цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад түгээн хэрэгжүүлж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд шударга ёс, ёс зүй, хариуцлагын үнэт зүйлийг багаас нь төлөвшүүлэх нь зөвхөн өнөөдрийн сургалтын үр дүнгээр хэмжигдэхгүй. Үнэнч шударга байх, зөв сонголт хийх, бусдын эрх ашгийг хүндэтгэх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадал нь ирээдүйд авлигыг үл тэвчих, ёс зүйтэй, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх суурь болно гэж үзэж байна. “Шударга иргэн” төсөл хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд шударга ёсны боловсролыг системтэйгээр хүргэж, шударга нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх энэхүү ажлын үр дүнг эргэн мэдээлэх болно.

 

Холбоотой мэдээ

Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
Владимир Зеленский: Хойд Солонгос дахин 10 мянган цэрэг ОХУ илгээхээр бэлтгэж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
БАРИМТ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндоны хууль бус тендер
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Диана гүнжийн дүү Чарльз Спенсер өөрийн шинэ ном болох "Swan Song: Diana, My Sister"-т дурдагдсан зарим асуудлын талаар ярьжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
С.Молор-Эрдэнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг хориглолоо
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын ардчиллаа үгүйсгэж, огцрох болзлоо хангав
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он